Танилцуулга: 1981 онд байгуулагдсан "Говь" ХК нь Монголын ноолуурын салбарын ууган үйлдвэр бөгөөд анхан шатны боловсруулалтаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүрэн цогцолбор үйлдвэрлэлтэй үндэсний тэргүүлэгч компани юм. Дэлхийн стандарт, орчин үеийн загварын чиг хандлагыг шингээсэн 100% цэвэр ноолууран бүтээгдэхүүнээрээ дотоод болон олон улсын зах зээлд Монгол брэндийг амжилттай таниулж байна.