Номин талст хамтлаг
Оны шилдэг хамтлаг

Номин талст хамтлаг

Номин талст

0
санал
Танилцуулга

Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх тус хамтлаг нь 1997 онд албан ёсоор байгуулагдсан. "Номин талст" нэр нь "номин" гэх хөх цэнхэр өнгөтэй чулууны нэр ба эртнээс монголчуудын бэлгэдэлт өнгө байсаар ирсэн билээ. 1997 онд тус хамтлаг нь Дагважамцын Батсүх /Сүхээ/, Амгалангийн Хаянхярваа /Хаянаа/, Товуухоролын Дэлгэрмөрөн /Дээгий/, Хангэрэл /Хаазаа/ нарын 17-19 насны залуусын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна.

995 онд Номин нэртэй дууны хамтлаг, Талст нэртэй бүжгийн хамтлагтай нэгдсэнээр 12 бүжигчинтэйгээр "Сүүлчийн удаа", "Гэрэл сүүдэр" зэрэг анхны уран бүтээлүүдээ залууст хүргэж байжээ.

Хамтлагийн үүсгэн байгуулагч Равжаа, Д.Батсүх нарын шийдвэрээр хамтлагтаа бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн, Хангэрэл нарыг элсүүлж өнөөдрийн бүрэлдэхүүн бүхий хамтлаг байгуулагдсан түүхтэй.

  • 10 жилийн ойн баярын тоглолтоо 2007 оны 11 сарын 27, 28-нд Улаанбаатар паласт тэмдэглэсэн. Үүний дараагаас Номин талст хамтлагийнхан уран бүтээлээ түр завсарлаад байгаа юм. Одоо тус хамтлагийн гишүүд бие даасан уран бүтээл хийж байгаа.
  • 15 жилийн ойн баярын тоглолтоо “Номин талст-15” тоглолтоо ирэх есдүгээр сарын 29, 30-нд хийв.
https://www.facebook.com/groups/1397095478868038