Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Эмпати сургууль
Оны шилдэг дунд сургууль
Эмпати сургууль
Танилцуулга
Саналын тоо - 1526

Улаанбаатар-Эмпати сургуулийн товч

Танилцуулга

Ерөнхий боловсролын Улаанбаатар-Эмпати сургууль нь анх 1994 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль нэртэйгээр байгуулагдан Монгол улсын  боловсролын салбарт оюуны хөрөнгө оруулалт хийж, сургалтын байгууллагын үйл ажиллагаагаа эхлүүлснээр 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль нь 12 жилийн сургалттай дунд сургууль бөгөөд 8-12-р ангийн 17 бүлэгт 2017-2018 оны хичээлийн жилд 380-аад хүүхэд суралцаж, 38 багш, 42 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • “Эмпати” сургуулиудад хичээлийн жилийн туршид КТТ (явцын шалгалт-14-21 хоног тутамд), GDS (улирлын шалгалт-улирал бүрийн төгсгөлд) шалгалтуудыг анги бүрт сурагчдын судалж байгаа бүх хичээлээр тогтмол зохион байгуулж хэвшсэн нь тус сургуулиудын сурлагын амжилтаа бататгах, программын хоцрогдолгүй байх боломжийг бүрдүүлж өгдөг хамгийн чухал туршлага, онцлогуудын нэг гэж үздэг юм.

  • Сургуулиуд сурагчдын дотуур байртай байдаг нь вакум орчинд гадаад хэл, ерөнхий эрдмийн хичээлүүдийг өндөр түвшинд судлах, суралцах арга барил, амьдрах ухаанд суралцах боломжийг олгож байдаг.

  • Сургууль-багш-эцэг, эх-сурагчдын байнгын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааныхаа хамгийн чухал зорилтын нэг болгон ажиллаж байгаа нь хүүхдийн хөгжил, төлөвшлийг сайжруулах, бие даан амьдрах арга ухаанд суралцаж мэргэжлээ оновчтой сонгох нөхцөл боломжийг олгодог.

  • Ном уншлагын цаг нь сурагчид өглөө бүр хичээл эхлэхээс өмнө 15 минут өөрийн сонирхсон төрөл бүрийн номыг уншдаг ба энэ нь үндсэн хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх эхлэлийг тавьж өгдөг юм.

Сурагчид англи хэл, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, байгалийн ухааны хичээлүүдийг өндөр түвшинд эзэмшин SAT, TOEFL, IELTS  зэрэг шалгалтуудад амжилттай бэлтгэн өндөр оноо авч гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцаж ирлээ.  

Манай сургуулийн сурагчид  жил бүр хот, улс, олон улсын олимпиадад байнга өндөр амжилт үзүүлж ирсэн юм. Тухайлбал 1994-2017 оны хооронд тус сургуулийн сурагчид Улсын болон олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдээс нийт 55 алт, 71 мөнгө, 82 хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлж ирсэн нь бидний төдийгүй Монгол улсын бахархал болж байна.

Мөн 2013 онд төгсөгч Э.Төрбат Монгол улсын түүхэн дэх Олон улсын математикийн олимпиадын 2 дах алтан медалийг, 2017  онд сурагч С.Цэнд-Аюуш мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медалийг тус тус  эх орондоо авчирсан байна.

2017-2018 оны хичээлийн жилээс гадаад харилцаагаа өргөтгөн БНСУ, Канад, Япон, АНУ, БНХАУ, Австрали, ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг төгсөгчиддөө олгох ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар-Эмпати сургуулийн  сүүлийн 5 жилийн амжилт:

  • 2009 онд “Нийслэлийн тэргүүний сургууль”

  • 2010 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”

  • 2012, 2013 оны “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгад шилдэг дунд сургууль

  • 2015 онд BID буюу Business Initiative Directions байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага”

  • 2016 онд Улаанбаатар хотын Химийн олимпиадын “Аварга сургууль“-иар тус тус шалгарсан амжилттай.

Холбоо барих:

        Веб: www.ubempathy.mn

        Facebook: www.facebook.com/ubempathy

        Утас: 11462610, 11462020, 99914135

        И-мэйл: info@ubempathy.mn 

Номинаци