Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Өдрийн сонин
Оны шилдэг сонин
Өдрийн сонин
Танилцуулга
Саналын тоо - 289

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин 1998 оны арванхоёрдугаар сарын 31-нд татан буугдсан юм. Сэтгүүлчийн туршлага, бас мэдлэгтэй манай хамт олон өдөр тутмын, үндэсний хэмжээний чөлөөт сонин үүсгэн байгуулахаар шийдэж 1999 оны нэгдүгээр сарын 4-нд “Ардын үндэсний эрх” сонины анхны дугаарыг хэвлүүлсэн. Дөнгөж мэндэлсэн энэ сонин өдөр тутмын хэвлэлүүдээс уншигч, захиалгын тоогоор манлайлж эхэлсэн. Гэхдээ багагүй бэрхшээл тулгарсан юм. Гэвч “Ардын үндэсний эрх” сонины гурван дугаар хэвлэгдээд удалгүй Хууль зүйн яам хэвлэх эрхийг хаасан юм. Мөн оны нэгдүгээр сарын 6-нд анхны дугаар нь “Үндэсний эрх” нэртэйгээр гарсан сонин маань 35 дугаар, мөн оны хоёрдугаар сарын 15-нд “Өдрийн толь” нэртэйгээр гарсан сонин 15-хан дугаар гараад зогссон билээ. Харин манай сонин олон мянган уншигчдынхаа дэм тусаар 1999 оны гуравдугаар сарын 10-нд “Өдрийн сонин”-ы анхны дугаараа хэвлэсэн. Энэ нэрээ бид 1999 оны гуравдугаар сарын 6-ны өдөр сонгосон бөгөөд маргааш нь буюу гуравдугаар сарын 7-нд Төрийн ордны их танхимд болсон Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 70 насны ойд зориулсан уран бүтээлийн тоглолтыг ивээн тэтгэж, “Өдрийн сонин” гэж анх удаа бичсэн нь тэнд цугларагсдын анхаарлыг зүй ёсоор татсан юм. Шинэ сонины энэ гараа нь эхнээсээ уншигч олны талархлыг хүлээж, ганцхан жилийн дотор сонины нийтлэлийн чанар чансаа, захиалгын тоогоороо өдөр тутмын хэвлэлүүдийг тэргүүлсэн юм. Манай сонин 2002 оноос уншигчдынхаа мэдээллийн эрэлт хэрэгцээг хангахын тулд сониныхоо хуудасны тоог нэмж 16-32 нүүрээр хэвлэгдэн гардаг боллоо.

Номинаци