Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Алтай кашмер ХХК
Оны шилдэг ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр
Танилцуулга
Саналын тоо - 134

Эрхэм зорилго
" Хэрэглэгч бүхнээ дээдлэн хүндэтгэж, салбартаа ямагт манлайлан, чанартай бараа, шилдэг техник технологийг эрхэмлэн, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна "


“Алтай Кашмир” ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлэх үйлдвэрлэгч, экспортлогч компаниудын нэг болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд “Алтай Кашмир” ХХК нь хэрэглэгчийн хэрэгцээ, чанарын шаардлага хангасан хамгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж суурилуулан хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.


Чадварлаг менежмент, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ олон улсын чанарын ISO 9001-2000, ISO 9001-2008 сертификат авсан хамгийн анхны ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болсон. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь “Алтай Кашмир” ХХК-ийн хамгийн гол анхаарлаа хандуулах ажил мөн юм. Бид харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулан, харилцагчиддаа анхаарал тавин ажилласнаар гадаадын болон дотоодын зах зээл дээрх харилцагчдаа илүү татах, Ази болон Европын орнууд дахь харилцагчиддаа сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд чанарын өндөр шаардлага хангасан ноолууран болон тэмээний ноос, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хүргэх явдал юм.


Өнөөдөр “Алтай Кашмир” брэнд нь дэлхийн 38 оронд худалдаалагдаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 30 гаруй гэрээт борлуулагч, худалдааны төлөөлөгчид “Алтай Кашмир” брэндийг дэлхий дахинд сурталчилж, өргөжүүлэхээр ажиллаж байна. Манай компанийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн олон жилийн туршлага нь харилцагчдын итгэл найдварыг хүлээх баталгаа юм.


Тиймээс бид цаашид боломжит харилцагчидтай олон жилийн турш харилцан ашигтайгаар амжилттай харилцан ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байна.



  • Суурилагдсан хүчин чадал (жил)

    • Угаах 800 тн

    • Самнах 350 тн

    • Сүлжих 180,000 ширхэг

    • Оёх 10,000 ширхэг

    • Принт 20,000 м.кв 



  • Ажилчдын тоо 200

  • Экспорт Орос, Англи, Итали, Япон, Герман, Франц

  • Дотоодын зах зээлд эзлэх хувь 10%


- See more at: http://www.altaicashmere.mn/mn/3/m/1/about_us.html#sthash.qTGVCST3.dpuf

Номинаци