Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургууль
Оны шилдэг улсын их сургууль
Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургууль
Танилцуулга
Саналын тоо - 716
ТҮҮХЭН ТОВЧООН:
Монголын шинжлэх ухааны академи нь өөрийн эрдэмтдийн оюуны чадавхи, эрдэм шинжилгээний лабораторуудын хүчин чадалд тулгуурлан шинжлэх ухааны залгамж үеэ бэлтгэн АНУ, Орос, Хятад, Англи зэрэг орнуудын судлаач-мэргэжилтэн бэлтгэдэг туршлагыг нэвтрүүлэх, сургалт судалгааны ажлыг үр бүтээлтэй хослуулах зорилгоор дээд сургууль байгуулах хүсэлт тавьсныг ШУБЯ-ны сайд дэмжин 1992 оны 02 сарын 29 ны өдрийн 109 тоот тушаалаар Технологийн дээд сургуулийг байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус сургууль нь “Химийн технологи”, “Хэрэглээний физик”, “Хэрэглээний математик Мэдээлэлзүй” зэрэг чиглэлээр олимпиадад түрүүлсэн шилдэг хүүхдүүдийг элсүүлэн анхны сургалтаа эхлүүлж байв.

*******************************************************************
1994 оноос “Ази судлал”-ын мэргэжлээр оюутан нэмэн элсүүлж ШУБ-ын сайдын 1995 оны 01 сарын 15 ны өдрийн 15 тоот тушаалаар тус сургуулийг их сургуулийн зэрэглэлд оруулж ШУБ-ын сайдын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамж(1996 оны 07 сарын 26 ны өдөр, дугаар 259/А-184)-аар Технологийн Дээд Сургуулийг Улаанбаатарын Их Сургууль болгон өргөтгөв.

*******************************************************************
2000 оны хичээлийн жилээс тус сургууль дээр АНУ-ын Колорадогийн Их Сургууль болон Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургууль(Техникийн Их Сургууль)-тай хамтарсан салбар сургуулийг нээн сургалт явуулж авъяаслаг олон залуучуудыг гадаад боловсрол олгох сайхан боломжыг нээж өгөв.

*******************************************************************
2010-2014 оны 6 сар хүртэл Засгийн газрын 2010 оны 01 сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улаанбаатарын Их Сургуулийг МУИС-ийн харъяа Улаанбаатар сургууль болгон нэгтгэж бүрэлдэхүүн сургуулийн статусаар үйл ажиллагаагаар явуулж байв.

*******************************************************************
2010-2014 оны 6 сар хүртэл Засгийн газрын 2010 оны 01 сарын
20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Улаанбаатарын Их Сургуулийг МУИС-
ийн харъяа Улаанбаатар сургууль болгон нэгтгэж бүрэлдэхүүн сургуулийн
статусаар үйл ажиллагаагаа явуулж байв.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 9 сарын 7-ны өдрийн тогтоолоор Төрийн өмчит “Улаанбаатарын Их Сургууль”-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс салган бие даалган байгуулснаар өдгөө "Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль" улсын сургуулийн статустайгаар сургалт,эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Улаанбаатарын Их Сургуулийн эрхэм зорилго нь элсэн суралцагчдад шинжлэх ухаанч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлэх чадвар, харилцааны өндөр соёлтой, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологи, нийгмийн салбарт бие даан ажиллах мэдлэг чадвартай судлаач мэргэжилтнийг хувь хүний авьяас сонирхол, нийгмийн хэрэгцээ, дэлхийн хөгжилтэй орнуудын жишиг хандлагад нийцүүлэн бэлтгэх, тэдний мэргэжил мэдлэгийг байнга дээшлүүлэхэд таатай орчин бүрдүүлэхэд оршино.

Хаяг:
Баянзүрх Дүүрэг 5-р хороо, Г.Лувсанцэвээний гудамж, Улаанбаатар-51
Ш/х-157 Утас: 11-458327, 11-456360,11-453567
Факс: 11-458327 Даваа-Баасан 9:00-17:00
Мэдээ, зар хүлээн авах: info@usu.edu.mn
Номинаци