Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ
Оны шилдэг сургалтын төв
ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ
Танилцуулга
Саналын тоо - 1342
ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ БОЛОВСРОЛЫН ТӨВ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Математик, Байгалийн Шинжлэх Ухааны мэдлэг олгох, түүнийг бүтээлчээр ашиглах чадвартай болгож, ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх суурь үндсийг тавих зорилгоор 2017 оны 2 сард Оюун ухааны Хөгжил Боловсролын Төв НҮТББ нэртэйгээр байгуулагдсан.

Манай төв нь нийт 8 багштайгаар 1-12-р ангийн сурагчидад Математик, Физик, Англи хэлний сургалт, насанд хүрэгчид, оюутан залууст Гадаад хэлний анхан, дунд шатны сургалт явуулдаг байгууллага юм.
Байгуулагдсан цагаас хойш 1000 гаруй сурагчид сургалтанд хамрагдаж хичээл сурлагын ахицыг үзүүлсэн.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжин ажиллах, өөрийгөө зөвөөр илэрхийлж, бусдыг зөв зүгт удирдан манлайлдаг бүтээлч сэтгэхгүйтэй, мэдлэгтэй, чадвартай монгол хүмүүнийг сурган хүмүүжүүлж төлөвшүүлэх.

УРИА
Сурах чин хүсэлтэй хүүхэд бүрийг бид дэмжинэ.

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ
-ЭЕШ бэлтгэх
-SAT шалгалтанд бэлтгэх
-Англи хэлний анхан, дунд шат
-Олимпиадад бэлтгэх
-Хоцрогдол арилгах

СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ
-Богино хугацаанд цэгцтэй сайн мэдлэг эзэмшүүлдэг
-Сургалтын орчин бүрдсэн анги танхимтай
-Магистр, доктор зэрэгтэй мэргэжлийн багш нартай
-Сургалтын төлбөр хямд
-Онолын болон практик мэдлэгийг өндөр түвшинд чанартай олгодог.
Номинаци