Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Нийслэлийн тэргүүний 48 дугаар сургууль
Оны шилдэг дунд сургууль
Нийслэлийн тэргүүний 48 дугаар сургууль
Танилцуулга
Саналын тоо - 1520
2017-2018 оны хичээлийн жилд 3400 гаруй сурагч 91 бүлэг, 160 гаруй багш ажилтантайгаар ажиллаж байна.
1971 оноос өнөөдрийг хүртэл 46 жилийн хугацаанд дүүрэг, нийслэлийн тэргүүний сургуулиар 3 удаа, Нийслэлийн шилдэг тохижилт үйлчилгээтэй сургууль, Нийслэлийн индексийн урамшууллаар шилдэг сургууль,БСШУЯамны "Спортыг дэмжигч байгууллага","Замын хөдөлгөөний аюулгүй орчин бүрдүүлсэн шилдэг сургууль",Баянзүрх дүүргийн "Шилдэг байгууллага",Нийслэлд "Эцэг эхийн эргүүл"-ийн үйл ажиллагаагаар шилдэг сургуулиар 2 удаа тус тус шалгарсан амжилттайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
ХБНГУ-ын Гёте институт,Солонгос улсын Жонжу, Хансон их сургуулиуд, БНХАУ-ын ӨМӨЗОрны Хишигтэн хошууны Монгол бага сургууль,Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Монгол дунд,ахлах сургууль, ОХУ-ын Улан -Үдэ хотын 43-р сургууль зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаатай.

Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. ДЗМОУБ-аас нийт 120 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтаар хүүхдийн сурах хөгжих, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.
Хаяг: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 1-р хороо Токиогийн гудамж.
48.e-school.mn 48сургууль.Нийгмийн ажилтан
Номинаци