Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Тэс Петролиум
Оны шилдэг шатахуун борлуулагч компани
Танилцуулга
Саналын тоо - 779

ТЭС ПЕТРОЛИУМ” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдан газрын тосны бүтээгдэхүүний гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Тэс Петролиум” ХХК нь “Ойн бирж” ХХК-ний охин компани юм. Одоогийн байдлаар технологийн шаардлага хангасан Газрын тосны бүтээгдэхүүний 6 агуулах, 60 гаруй шатахуун түгээх станцтайгаар газрын тосны бүтээгдэхүүн импортлож улсынхаа тодорхой хувийг газрын тосны бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.

Манай компани нь үйлчлүүлэгчээ түгээлтийн хошуун дээр угтан авч “Хэрэглэгч хаан” гэсэн уриатай 24 цагийн турш чанартай, хурдан шуурхай, соёлч боловсон үйлчлгээг хэрэглэгчддээ хүргэж ирлээ. “ТЭС ПЕТРОЛИУМ” ХХК-ний тогтвортой хөгжлийг хангах, марктенгийн зөв бодлого боловсруулан, галын аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, байгаль орчиндоо ээлтэй, технологийн хувьд орчин үеийн дэвшилтэд технологийг цаг ямагт нэвтрүүлэн салбартаа тэргүүлэх чиглэлийн компани болох зорилт тавин ажиллаж байна. Мөн мэргэжлийн боловсон хүчний хангамж, ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд байнга анхааран ажилчдыг тогтмол сургалт семинар, аюулгүй байдлын сургалтуудад хамруулан ажиллаж байна.

Манай компани нь ОХУ-ын РОСНЕФТЬ, ГАЗПРОМ техник технологийн CALTECH, SMANN компаниуд, Казакстан Улсын Повладарын нефть химийн үйлдвэр, болон Ангарск, Омск, Ачинскийн нефть химийн үйлдвэрүүд, Шведийн DRESSER, WAYNE, Францын Schlumberger, АНУ болон БНХАУ-тай хамтарсан TOKHEM, болон БНХАУ-ын үндэсний томоохон үйлдвэрлэгч болох LANFENG компанитай албан ёсны дистербютерээр байнгын холбоотойгоор ажиллаж ирсэн. Манай компани нь Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодруулдаг шилдэг 100 аж ахуй нэгжид 2002-2013 онд тогтмол шалгарч ирсэн ба Монгол улсын “Нефть хийн ассоциаци”-ын гишүүн байгууллага юм.

Номинаци