Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Sunray салон
Оны шилдэг үсчин, гоо сайхны салон
Танилцуулга
Саналын тоо - 480






ТАНИЛЦУУЛГА


Sunray салон 2013 оны 9 сард байгуулагдаад одоог хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Манай салон үсчин гоо сайхны орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн хүний арьс гоо сайханд ашиглагдах техник технологийг нэвтрүүлж арьс гоо заслын цогц үйлчилгээг хүргэж байна.


Sunray салон нь Гоо марал нэртэйгээр 2004 оноос үйл ажиллагаагаа хөдөө орон нутгаас эхэлж орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нутаг нутгийн онцлогт таарсан үйл ажиллагааг өргөн хүрээтэй явуулж өндөр туршлага хуримтлуулсан.



  • 2004-2006 онд Сэлэнгэ аймаг

  • 2006-2008 онд Дархан Уул аймаг

  • 2008-2010 Зүүн хараа

  • 2010-2013 Хөвсгөл аймаг

  • 2010-2013 Эрдэнэт хотод нар салон

  • 2010-2013 Дорнод аймагт Гоо марал салбар

  • 2013онд Улаанбаатар хотод Sunray салоныг байгуулан ажиллаж байна.


Манай Sunray салоны  үйлчлүүлэгчдийн  тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нь орон нутгуудаар үйлчилгээгээ түгээн ажилласан туршлага, бүс нутгийн иргэдийн зан үйл, харилцааны онцлог, оршин суугаа газар зүй, цаг агаар, байгалийн нөлөөллөөс үүдэлтэй арьсны бүтцийн онцлогийг тус бүр судалсны үндсэн дээр боловсруулсан Монгол хүний арьсны онцлогт тохирсон тусгайлсан жор, зан харилцаанд тохирсон үйлчилгээний арга барилтай холбоотой юм.


          Хүний арьс гоо засал гэх нандин зүйлд хариуцлагатай хандан мөн сэтгэл зүрхнээсээ үр дүнтэйгээр хүргэж буйг маань олон нийт үнэлж тус шагналыг өгсөн хэмээн ойлгож цаашид маш өндөр зорилготойгоор өргөжин тэлэх урам зоригийг бий болгосон.







Номинаци