Архив:
2012 2013 2014 2015 2016
Санал асуулга 2017 оны 12.15-12.30-ний 12:00 цаг хүртэл явагдана.
Номгон Санчир авто сургууль
Оны шилдэг авто сургууль
Номгон Санчир авто сургууль
Танилцуулга
Саналын тоо - 604

“Номгон Санчир” ХХК нь 2000 оноос А, В, ВС, В-С, ВС-Д, Е, М ангиллаар  жолооч бэлтгэх болон 7, 14, 21 хоногийн давтан сургалтаар сургах, дадлагажуулах сургалт явуулж ирсэн. Тус компани ньнийт 13 сургалтын байртай 8 автодромтой, 67 багш, 58 авто машинаар нэг ээлжиндээ 450 хүн бэлтгэх хүчин чадалтайгаар сургалт явуулж байна. 2010 оноос мэргэшсэн жолоочийн сургалтыг, 2013 оноос VIP сургалт, төгссөний дараах дадлагажуулах сургалтыг, 2014 оноос багш бэлтгэх болон Аюулгүй жолоодлогын сургалтыг зохион байгуулж “Аюулгүй Жолоодлогын Төв”-ийг ашиглалтанд оруулсан. Цаашилбал манай үйл ажиллагааг Хөдөлмөрийн яамнаас үнэлж, сайдын 2015 оны 05-р сарын 21-ний өдрийн А-94 тоот тушаалаар “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн тусгай зөвшөөрөл батлагдсан.


 


Улаанбаатар хот болон орон нутагт байршлаар нь:



  1. Улаанбаатар хотод:



  • Чингэлтэй дүүрэг, 27-р байр “Номгон Санчир” ХХК-ний байр

  • Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Драгон зорчигч тээврийн терминал байр

  • Баянгол дүүрэг, 16-р хороо, “Номгон Санчир” ХХК-ний байр

  • Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Номгон Санчир” ХХК-ний байр



  1. Өмнөговь аймагт:



  • Цогтцэций суманд өөрийн эзэмшлийн сургалтын цогцолбор төв

  • Гурван тэс суманд өөрийн эзэмшлийн байр

  • Цогт-Овоо суманд салбар сургууль



  1. Төв аймагт:



  • Эрдэнэсант суманд салбар сургууль

  • Угтаал суманд салбар сургууль



  1. Сүхбаатар аймагт:



  • Мөнххаан суманд салбар сургууль

  • Баяндэлгэр суманд салбар сургууль



  1. Дорнод аймагт:



  • Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх салбар



  1. Ховд аймагт:



  • Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх салбар



  1. Увс аймагт:



  • Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх салбар зэрэг газруудад үндэсний хэмжээнд чанарын өндөр түвшинд зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө орон нутагт сургалт явуулах 2 баг ажиллаж байна.


Манай компани нь сонсогч болон харилцагч компани, хувь хүмүүсийн ажлын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн 7 түвшингээр сургалт явуулж байгаа нь хэрэглэгчийн таашаалд нийцэж байна.


Нийт багшлах боловсон хүчний 80% нь техникийн дээд болон дунд боловсролтой, доктор, магистр, Монгол улсын зөвлөх инженер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Онц тээвэрчин, Осолгүй манлай, МЗХ-ны тэргүүний залуу алтан медальт, Салбарын тэргүүний ажилтан, Улсын уран жолоодлогын аварга зэрэг шилдэг багш боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.


Манай авто сургуулийн чадварыг үнэлж:


2002 онд “Шилдэг авто сургууль”


2004 онд “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш”


2005 онд “ТОП-10” Авто сургуулийн нэгээр


2005 онд “Шилдгийн шилдэг”


2006 онд “Итгэмжлэгдсэн авто сургууль” өргөмжлөл


2009 онд “Итгэмжлэгдсэн” авто сургууль


2012 онд “ТОП-5” сургалтын төвийн 3-р байрт шалгарсан батламж


2012 онд “Шилдэг авто сургууль”


2014 онд “Авто тээврийн салбарын манлай байгууллага”


2014 онд “ТОП Авто сургууль” зэрэг шагналуудыг авсан.


 “Номгон Санчир” ХХК үйл ажиллагаагаа Аюулгүй жолоодлогын төв, Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, Авто сургуулийн онол болон дадлагын багш бэлтгэх, Мэргэшсэн жолооч бэлтгэх, Уул уурхайн жолооч засварчин бэлтгэх төрөлжсөн сургалтыг явуулах салбаруудыг нээн ажиллуулж эхэллээ.


Тус компани цаашид Монгол улсад тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны иж бүрэн сургалтын бааз байгуулахаар  боловсон хүчин, онол дадлагын судалгааны багийг бүрдүүлж өөрийн орчин нөхцөлд тохирсон сургалтын хөтөлбөр боловсруулан, сургалт явуулж эхлээд байна. 

Номинаци