Цахим санал асуулга

Хү хамтлаг (англ. THE HU) нь 2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондог үүсгэн байгуулсан, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт[1] хамтлаг юм.

Хамтлагийн нэр

Хамтлагийн нэрийн хувьд Хүннү үгийн судалбарт, эр эм хүйс харгалзахгүй оюун ухаант хүмүүний эх үг нь "ХҮ" гэсэн байдаг ба үүнээс улбаалан уг нэрийг өгсөн байна.

ХҮ хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм.

Хамтлагийн гишүүд

ХҮ хамтлаг нь үндсэн дөрвөн гишүүнтэй.

Ц. Галбадрах Галаа - хамтлагийн ахлагч (дуучин, морин хуурч)

Б. Энхсайхан - Энхүүш (дуучин, морин хуурч),

Г. Нямжанцан - Жаяа (лимбэ болон цуур хөгжимчин),

Н. Тэмүүлэн - Тэмка (хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин)


Хамтлагийн анхны дуу болох "Юу вэ, юу вэ, юу” дуу нь Youtube суваг дээр 2018 оны есдүгээр сард цацагдсан ба 12.7 сая хандалт авчээ.(2019 оны 06сарын байдлаар)