Цахим санал асуулга

БЗД-ийн 14-р сургууль нь 1949 -1950 оны хичээлийн жилд 2 багш 75 сурагч 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан  70 жилийн түүхтэй сургууль юм. 2019-2020 оны хичээлийн жилд тус  сургууль  нь бага ангид  2445,     дунд ангид  1280, Ахлах ангид 575,  нийт  4300 сурагчидтай 141 багш, 56 ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 81%  нь мэргэжлийн зэрэгтэй, 42% Дүүрэг,  Нийслэл, Улсын мэргэжлийн олимпиад, сурган хүмүүжүүлэх илтгэл, ур чадварын уралдааны тэргүүн, дэд болон эхний байруудад шалгарсан шилдэг тэргүүний багш нартай.

“Хөгжсөн багшаас - Хөгжсөн сурагч” уриан дор
•         Багшлахуй ур чадварын уралдаан
•         Бүтээлч багш
•         Нэг багш нэг арга зүй
•         Судалгаат хичээл
•         Сайн хичээл үйл ажиллагаа
•         Нээлттэй хичээлийн өдөрлөг
•         Хамтын хичээл гэх мэт олон үйл ажиллагаагаар  багш нараа хөгжүүлж байна.

           14-р сургууль нь Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлж сурлагийн амжилт ахиулах зорилгоор   6 чиглэлийн 35 төрлийн секц дугуйлангууд хичээллэж  нийт сурагчдын 65%  нь  хамрагдаж  байна.