Цахим санал асуулга

Ерөнхий боловсролын  “Наран” сургуулийн товч танилцуулга.

 “Наран” ерөнхий боловсролын сургууль нь 2004 онд япон хэл, байгалийн ухааны  гүнзгийрүүлсэн сургалттай байгуулагдаж  өдгөө 60 үндсэн багш ажилтантай, зөвлөх багш 2, 23 бүлэг,  500 гаруй сурагчтай гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай үйл ажиллагаагаа явуулж байна.   

Эрхэм зорилго:

      Бид гадаад хэлтэй, математик сэтгэлгээтэй, зөв хүмүүжилтэй Монгол иргэнийг бэлтгэнэ

Уриа:

Чанартай сургалт  +  хүнлэг чанар  =  Сайн сургууль

Амжилтын товчоон:

  • 2009 онд нийслэлийн боловсролын газрын “Ёс зүйг дээдлэгч” сургууль
  • 2011 онд ЧД-н “Шилдэг үнэлгээтэй сургууль”
  • 2012 онд “Япон улс дахь Наран сургуулийн төгсөгчдийн холбоо” байгуулагдсан
  • 2012 онд Нийслэлийн “Япон хэлний шилдэг сургууль”
  • 2013 онд Нийслэлийн “Монголын боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч” шилдэг сургууль
  • 2014 онд Чингэлтэй дүүргийн “Шилдэг сургууль”
  • 2015 онд нийслэлийн чансаа өндөртэй 20 сургуулийн нэг
  • 2015 онд “Монгол японы харилцааг дэмжих түншийн холбоо нийгэмлэг”- ийн гишүүн сургууль
  • 2016 онд Дэлхийн хүүхдийн Хайку шүлгийн уралдааныг Монгол улсад албан ёсны эрхтэй зохион байгуулах сургууль.
  • 2018 онд “Наран интракт” клуб албан ёсны гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн                                     
  • 2019 онд “Амин сар ” цэцэрлэгээ байгуулж, сургууль цэцэрлэгийн цогцолбор болон өргөжлөө

Сургалтын онцлог давуу талуудаас:

Бага анги

  • Япон хэл, англи хэл, математикийн хичээлийг судлах
  • STEM /лего робот угсралтын/ сургалт
  • Соробан сампингийн сургалт
  • Сурагчдын халуун хоол, цай
  • Хүмүүжил төлөвшил, зөв дадал хэвшүүлэх сургуулийн хөтөлбөр
  • Сурагчдын хүмүүжлийн ач холбогдолтой цуврал сургалт
  • Япон улсын аялал
  • Анги дүүргэлт 28 –аас илүүгүй
  • Тохилог анги танхим
  • Чадварлаг багш, хамт олон

Дунд, ахлах анги

  • Япон хэл, англи хэл, математикийн хичээлийн гүнзгийрүүлсэн  сургалт
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-д жил бүр 5-12-р ангийн сурагчдаа бэлтгэн оролцуулж 60-аас дээш хувийг N5-N1 түвшинд тэнцүүлдэг.
  • Япон улсын “Сурагч солилцоо”- ны хөтөлбөр
  • Англи хэлний “Toefl junior” шалгалтын бэлтгэл
  • Хүмүүжлийн ач холбогдолтой – цуврал лекц, сургалт
  • Англи, япон хэлний ярианы клубүүд 
  • ЭЕШ-ын эрчимжүүлсэн бэлтгэл
  • Япон улсын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр  
  • Япон улсын аялал

 Гадаад харилцаа:

  • 2009 оноос Хёго мужийн Тоёока хотын 7 хоногийн аялал сургалтын хөтөлбөрт 2 жилд 1 удаа 3-6 хүүхэд, 1 багшийг 100%-ийн тэтгэлэгт хамруулдаг
  • 2010 оноос Шизүока мужийн Шимада хотын 1- р дунд сургуультай эгч дүүгийн гэрээ байгуулан “Сурагч солилцооны хөтөлбөр”-өөр жил бүр 6 сурагч, 1 багшийг 14-21 хоногийн хугацаанд хамруулж байна.
  • 2014 оноос Япон улсын JAL FOUNDATION сантай хамтран олон улсын хүүхдийн “Хайку” шүлгийн уралдааныг Монголд зохион байгуулах албан ёсны эрхтэй сургууль болж, Монголын хүүхдүүдийн  дунд уг уралдааныг 2 жил тутамд амжилттай зохион байгуулж байна.
  • Байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын “Jenesys I, II хөтөлбөр”-т жил бүр 3-4 сурагчийг амжилттай хамруулдаг
  • 2016 оноос Япон улсын Цүкүба хотын YMCА  ОУ-ын байгууллагатай хамтран жилд 2 удаа аяллын хөтөлбөрөөр сурагчдаа аялуулж байна.
  • Япон улсын Хоккайдо мужийн Тонаномори Сан-ай ахлах сургууль болон Окаяама ШУ-ны их сургуультай хамтран ажиллаж, ахлах ангийн сурагчдын сурагч солилцооны хөтөлбөр, багш солилцооны хөтөлбөр,  багш нарын мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалт  зэргээр  хамтран ажиллаж байна.
  • Япон улсын Токио хотын Юү Лэнгүж, Лайсэнс академийн харъяа Юү олон улсын институтын япон хэлний сургууль, Гүнма хотын хэлний бэлтгэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулан төгсөгчдөө хөнгөлөлттэй сургах,  богино хугацаанд түргэвчилсэн сургалтад хамруулан Япон улсын их сургуульд элсүүлэхэд нь дэмжлэг болж байна.  Мөн Солонгос улсын Дэгү их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд: - Хүүхэд сонголтоороо хамрагддаг.

 

  1. Бүжиг /чөлөөт, стандарт бүжиг/
  2. Усан спортын /бассейнд/                                              
  3. Монгол бүжиг
  4. Төгөлдөр хуур
  5. Морин хуур
  6. Робот
  7. Зураг
  8. Шатар
  9. Соробан сампин
  10. Ширээний теннис
  11. Гар бөмбөг
  12. Сагсан бөмбөг
  13. Кендама
  14. Кэндо
  15. Байт харваа