Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
ГАНГҮҮР ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
986
Саналын тоо
Танилцуулга
Утас:
681565, 99112392, 99093744
Facebook:
Website:

Хянан шалгах зөвлөл Төлөөлөн удирдах зөвлөл Гүйцэтгэх удирдлага Гишүүн байгууллагууд Гишүүд нэвтрэх Хэрэглэгчийн нэр Нууц үг Сана Календар « Арван хоёрдугаар сар 2013 » 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 ГАНГҮҮР ХХК Гангүүр ХХК нь 1964 оны 4 дүгээр сарын 1-нд БНМАУ-ын СнЗ-ийн 07 тоог тогтоолоор Барилгын яамны харьяа Бетон гүүрийн анги болон үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд улмаар 1992 оныг хүртэл контор, нэгдэл, пүүс болон зохион байгуулагдаж ажилласан. Улсын өмч хувьчлалын комиссын 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот тогтоолоор пүүс нь ХХК болж хувьчлагдсан. Тус компани нь 1964-1992 онуудад Бетон гүүрийн анги пүүс болон зохион байгуулагдан ажилпаж байх хугацаандаа хөдөө орон нутагт: Зайсан толгойн Туул гол дээгүүр 224 у/м гүүр, Овоот дахь 336 у/м гүүр, Заамар дахь 136 у/м гүүр, Сэлэнгэ мөрний Гуртын гүүр 289 у/м, Багануурт Хэрлэн мөрөн дээгүүр 216 у/м, Өндөрхааны 221 у/м, Заамарт Орхон гол дээр 274 у/м, Хархоринд 293 у/м, Онгийн голын 136 у/м, Онги, Түй, Шаргалжуутын гол дээр, Улаан-Овоо дахь нүүрсний уурхайн зам дээр барьсан бетон гүүр, Сэлэнгэ аймгийн Зэлтэр голын гүүр Улаанбаатар хотод: Шаргаморьтийн Сэлбэ голын гүүр, Гурвалжингийн гүүр, Нэхмэлийн 2-р үйлдвэрийн хоёр гүүр, Хүнсний 20-р дэлгүүрийн өмнөх газар доогуурах явган хүний гарц зэрэг барилгын ажлуудыг хийж гүйцэтгэн улсын ашиглалтанд өгсөөс гадна 20 гаруй төмөрбетон гүүрийн их засварын ажил, 3 бетон үтрэмийн талбайн ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Хувьчлагдсаны дараа 1992 оноос хойш дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Дамбадаржаад Сэлбэ голын дээгүүр 52 у/м гүүр, Толгойтын ойролцоо Баянхошуу дахь жижиг гүүр, Хотын хэмжээнд засварласан 3 гүүр, Сэлэнгэ мөрний салааны Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захиалгаар 240 у/м гүүр, Бэлхийн голын 18 у/м төмөрбетон гүүр, Төв аймаг Эрдэнэ сумын асфальтобетон завод чулуу бутлах цехийн хамт, Гачууртын ШТС-ын дэргэд 18 у/м гүүр, Говь комбенатын амралтын 36 у/м гүүр, Налайхад төмөр зам дээгүүр 18 у/м гүүр, Болор зуслангийн жижиг гүүр, Чингисийн өргөн чөлөөнд Энхтайваны гүүр, Баянзүрхийн гүүр, Сонсголонгийн гүүр, Хандгайтын хүүхдийн зуслангийн гүүр, Хотын захиргааны авто замын нөхөөс зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна. Өнөөгийн байдлаар манай компани нь 100 гаруй ажилтан, албан хаагчидтайгаас 12 инженер техникийн ажилтан, тусгай мэргэжлийн 58 хүн ажиллаж байна. Манай компанид төр засгийн гавъяа шагналтай хүмүүс олон байдгаас МУ-ын Хөдөлмөрийн баатар Зөвлөх инженер) Д.Базаргүр, МУ-ын Хөдөлмөрийн баатар (Дэд захирал) Н.Лхагвадорж, Гавъяат барилгачин (Зөвлөх инженер) Ш.Бадарч, Хөрөлмөрийн хүндэт медальт Т.Мэнд-Очир нарыг нэрлэж болно. Компанийн үндсэн хөрөнгө 28.0 сая /хуучин үнэлгээгээр/ төгрөг бөгөөд 600.0-850.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгэх хүчин чадалтай ба машин механизм, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон болно. Цаашид манай компани нь хүчин чадлаа нэмэгдүүлэн жилд 1 млрд 200.0 сая төгрөгийн ажил гүйцэтгэх зорилт тавин ажиллаж байна. 1999-2003 он хүртэл Азийн хегжлийн банкны зээлийн хөрөнгөөр баригдсан Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн авто замын дагуух бүх гүүр, хоолойн засварын ажлыг бүрэн дуусган хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд Булган аймгийн Тэшиг сумын Эгийн гольн 289 у/м төмөрбетон гүүр, Булган аймгийн Хануйн голын 54 у/м төмөрбетон гүүр, Дэлхийн банкны Нийтийн аж ахуйг хөгжүүлэх төслийн 2 жижиг гүүрийн барилгьн ажлыг гүйцэтгэсэн. 200З оноос Эрдзнэсант-Арвайхээрийн чиглэлийн авто замын гүүр, хоолойн их засварын ажлыг гүйцэтгэн бүрэн дуусган хүлээлгэн өгсөн. 2004 онд Ерөнхий гүйцэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Сэлэнгийн салааны 168.08 у/м төмөрбетон гүүр, Толгойтьн Зүүннарангийн 26 у/м төмөрбетон гүүр, Махкомбинатын нурсан төмөр замьн 36 у/м төмөрбетон гүүрийг авто замын гүүр болгон засах, Хандгайт-Санзай чиглэлийн замд 9 у/м-ийн 2 гүүрийг тус тус чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. 2005 онд Хандгайтын гүүрийн засварын ажил, Сонсголонгийн гүүрийн 18.3 у/м хайсыг сэргээн засварлах ажил, Төв шуудангийн уулзвараас Чулуун-Овоотын тойргийн замыг сэргээх ажил, Их тойруугийн авто замын ус зайлуулах байгууламж, зам талбайг сэргээн засварлах, Сэлэнгэ Шаамарын гүүрийн засварын ажил 2006 онд Хүүхдийн II эмнэлгийн урд гүүрийн хайсыг сэргээн засварлах, Шаргаморьтын гүүрийг сэргээн засварлах, Баянзүрхийн гүүрийг сэргээн засварлах, Тэрэлжийн Горхийн модон гүүрийн засварын ажил, Хаус групп-162 айлын орон сууцны дэргэдэх 6.0у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Зүүнхараагийн модон гүүрүүдийн барилгын ажил, 11-р хороолол Дөрвөн-Уул зах, орон сууцны 1-р байрны авто замын борооны ус зайлуулах байгууламж зэрэг ажил 2007 онд Завхан аймгийн Яруугийн голын 171,0 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Булган аймаг Баяннуур-Авзага чиглэлийн 30,15 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Чингис зочид буудлын дэргэдэх жижиг гүүрийн засварын ажлуудыг тус тус гүйцэтгэсэн. 2008 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хавиргын булагийн 9,3у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2009 онд Туул голын Баянзүрхийн 211,9 у/м төмөрбетон гүүрийн их засвар, шинэчлэлтийн ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар ЗТАЖЯ-наас зарласан тендерүүдэд амжилттай оролцож Налайх Тэрэлжийн чиглэлийн замд Горхийн 211.9 у/м темербетон гүүрийн барилгын ажлыг 2.4 тэрбум төгрөгийн тесөвт өртөгтэйгээр барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн 2010 оны 1-р сараас эхлэн Хэнтий аймгийн Өндөрхаан сумын төвийн дэргэдэх Хэрлэн гол дээрхи 216 у/м төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn