Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Konica Minolta
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
569
Саналын тоо
Танилцуулга
Утас:
976-11-632366 976-11-635815
Facebook:
Website:

"Жи-Эй-Жи" ХХК нь 1995 оны 12 сард Монгол- Сингапурын хамтарсан хєрєнгє оруулалттай байгуулагдаж Япон улсын "Коника" корпорацийн нэрийн барааг Монголын зах зээлд худалдаалан борлуулах эрхтэйгээр "Коника" гэрэл зургийн нэг лабораторитойгоор vйл ажиллагаагаа явуулж эхлэсэн билээ. 2003 оны 10-р сараас эхлэн Япон улсын хоёр том корпораци "Коника" болон "Минольта" хоёр нэгдсэнээр "Коника-Минольта" корпорацийн нэрийн доор vйл ажиллагаагаа явуулах болсон. Тус компани нь гэрэл зургийн бvрэн автомат мини лабораторийн сvлжээг анхлан Монгол улсад нэвтрvvлж энэ салбарт тvргэн шуурхай, тав тухтай орчинд соёлтой, чанартай, байнгын найдвартай vйлчилгээг бий болгосноос гадна дэлхийн гэрэл зургийн vйлчилгээний салбарын хєгжилтэй мєр зэрэгцэн алхах болсон явдал юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш хэрэглэгч vйлчлvvлэгчиддээ гэрэл зургын vйлчилгээ, хэрэглээний салбарт техник технологийн болон бараа бvтээгдэхvvний дэвшилийг цаг алдалгvй хvргэхийг зорьж ирсэн. 2006 онд "Жи-Эй-Жи" ХХК нь "Dai Nippon Print" ба "Noritsu Koki" компаниудын гэрэл зургийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлэх эрх бүхий дистрибьютер болсон. Дээрхи Японы хоёр том компанитай хамтран ажилласнаар бид Монголын хэрэглэгчдэд санал болгох бүтээгдэхүүнүүд, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх болсон. Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар бидний үйл ажиллагаа нь Монголын гэрэл зургийн зах зээлийн 70 орчим хувийг эзэлж байгаа ба энэ нь тус компанийн зүгээс жил бүр инженер техникийн болон маркетингийн боловсон хүчнээ олон улсын гэрэл зургийн аппарат, техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн яармагаас туршлага судлах, сургалт семинар зохион байгуулах зэргээр мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн гэрэл зургийн хөгжилд гарч байгаа техник технологийн дэвшилтэй байнга танилцуулах, тэдгээрийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байдагтай холбоотой. Одоо тус компани нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад болон хөдөө орон нутгуудад нийт 29 гэрэл зургийн лабораториудтайгаар үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгч олныхоо ЗУУ ЗУУН ЖИЛ ДУРСАГДАХ гэрэл зургийн түүхийг бичилцэж байдагтаа бид баяртай байдаг юм. Бид бүхний гэрэл зургийн салбарт оруулсан хувь нэмрийг хэрэглэгч олон үнэлж: 1999 онд "Хэрэглэгчдийн найдвартай түнш" 2000 онд "Гадна рекламын шилдэг захиалагч" 2001 онд "Хэрэглэгчийн анд нөхөр" 2002 онд "Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон" 2003 онд Үйлдвэрлэл хоршооны "Хонин жилийн алдартан" 2004 онд "Олон нийтийн таашаалд нийцсэн үйлчилгээ" 2004 онд МҮХАҮТ-ийн дээд шагнал "Хийморийн одон" 2005 онд "Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн хамт олон" 2006 онд "Шилдэг ажил олгогч эзэн" 2006 онд "Шилдэг аж ахуйн нэгж" 2008 онд "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг ажил олгогч" 2009 онд "Оны шилдэг байгууллага " 2010 онд "найдвартай татвар төлөгч байгууллага" 2011 онд "найдвартай татвар төлөгч байгууллага" өргөмжлөлүүдээр тус тус шагнагдсан юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn