Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Их үйлсийн эрэлд ХХК
Санал өгөх
118
Саналын тоо
Танилцуулга
Утас:
76019174
Facebook:

Эрхэм зорилго Бид Монгол хүн эх нутагтаа эрүүл, аюулгүй, сэтгэл хангалуун амьдрах ёстой гэдэг үзэл баримтлалыг эрхэмлэж, хэрэглэгчээ дээдэлсэн бүхий л үйл ажиллагаагаараа барилгын салбартаа манлайлж ажиллана. Үйл ажиллагааны чиглэл: Барилга угсралт Иж бүрэн үйлчилгээний цогцолбор бүхий 1800 айлын “БаянМонгол” хороолол… Их үйлсийн эрэлд ХХК нь эрхэм зорилгынхоо хүрээнд иргэдийг тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн орон сууцны хороолол барьж байгуулах зорилт тавин ажилласан юм. Анхны төсөл БЗД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төв бүхий 10 давхар 88 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгаж 2008 оны 2-р улиралд ашиглалтанд оруулсан бөгөөд Гал гахай жилийн "Шилдэг барилга"аар шалгарч байв. Мөн дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт орчин үеийн шийдэл бүхий "Баянмонгол" иж бүрэн цогцолбор хорооллын 1-р ээлжийн цутгамал төмөр бетон карказ бүхий зоорьтой 8 давхар 448 айлын орон сууц, сууриараа нийлмэл систем бүхий 353 авто машины дулаан гражтай нийт 54613 м2 талбай бүхий 5 барилга байгууламжийг 2009 оны 1 -р улиралд, Баянмонгол хорооллын 2-р ээлжийн цутгамал төмөр бетон карказтай зоорь, үйлчилгээний төвтэй 10 давхар 1390 айлын 124589.78 м2 талбайтай орон сууцны барилга, 23777.5 м2 талбайтай нийлмэл граж, 6290м2 талбайтай 65 ширхэг үйлчилгээний төв, 1044 м2 талбайтай агуулах, 10370м2 талбайтай авто зам, 8146 м2 талбайтай хэлбэржүүлсэн явган хүний зам талбай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцрийн зам, 4395 м2 зүлэгжүүлсэн ногоон байгууламж, усан оргилуур, тоглоомын талбай, Улаанбаатар хотын анхны төмөр зам доогуурх явган хүний нүхэн гарц, 60 хүүхдийн цэцэрлэгийн барилга, камерийн хяналт хамгаалалтын системийн хамт иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллын 12 барилга байгууламжийг 2009 оны 4-р улиралд Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд оруулсан. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийн нэг болох 2011-2012 онд БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 айлын үйлчилгээтэй, ногоон байгууламж, дулаан граж бүхий “Ихмонгол хороолол”-ын барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn