Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Ландбридж ХХК
Санал өгөх
560
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70131309
Facebook:
Website:

Ландбридж ХХК нь 2008 оны 10 сарын 03-нд үүсгэн байгуулагдаж мөн оны 11 сарын 03-нд Монголын Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газраас улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах D зэрэглэлийн гэрчилгээ аван үйл ажиллагаагаа эхэлсэн 100% дотоодын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Өнөөдөр тээвэр зуучлалын салбарт олон жил ажилласан туршлагатай ажилтнууд болон дэлхийн 90 гаруй оронд байрлах 2000 гаруй агентийн сүлжээ ашиглан үйлчлүүлэгчдэд төмөр зам, агаар, далай болон автозамын тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна. Ландбридж ХХК нь дэлхийн аль ч улс орноос аль ч улс орон руу бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэр зохион байгуулах чадвартайгаараа онцлогтой. Хамгийн хэцүү, овор хэмжээ ихтэй, таньж мэдэхгүй газраас, ажиллагаа их шаардсан байх тусмаа бидний мэргэжлийн шийдэл гаргах, түүнийгээ ашиглан бусдаас ялгарах боломжийг олгодог. Бид тээвэр ложистиктой холбоотой асуудлыг тогтсон уламжлалт аргыг боловсронгуй болгож аль болох шинэлэг байдлаар олон талаас нь харж үр ашигтай шийдэх, үйлчлүүлэгчийн бизнест мэдэгдэхүйц нэмэр болох үндсэн шийдэл олохыг хичээж ажилладаг. Залуу эрч хүчтэй, мэдлэг туршлагтай, дайчин багийн хувьд бид зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд нийцэж үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн онцлог хэрэгцээ шаардлагыг ханган та бүхний мэргэжлийн туслагч, урт удаан хугацаанд шилдэг түнш нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn