Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
АРИНА ЭЛЕКТРОНИК
Санал өгөх
883
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

рхэлдэг бизнес: Цахилгаан бараа, компьютер, жижиг цахилгаан бараа, дижитал апарат худалдаалдаг. “АРИНА ЭЛЕКТРОНИКС” ХХК компани нь 2006 оноос НЭКСТ КОМПЬЮТЕРС нэртэйгээр албан ёсоор байгуулагдаж электрон барааны зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Манай компани нь зурагт, хөргөгч, хөлдөөгч, хагас болон бүрэн автомат угаалгын машин, ширмэн, газан болон керамик плитка, компьютер, принтер, сканнер, дижитал аппарат, камер болон бусад дагалдах оригиналь тоног төхөөрөмж эд ангиудийг Америк, Сингапур, Япон, Тайван, Хятад зэрэг орнуудаас импортлон дотоодын зах зээлд нийлүүлж байна. Манай компаний гол онцлог нь үйлдвэрт угсарч тестлэгдсэн брэндийн бүх төрлийн зурагт, хөргөгч, хөлдөөгч, хагас бүрэн автомат угаалгын машин, дижитал апарат, газан ширмэн кирамик плитка, компьютер, мөн жижиг цахилгаан бараануудыг, дотоодын зах зээлд хямд үнээр нийлүүлдэг бөгөөд борлуулалтын дараах засвар үйлчилгээг өөрийн баталгаат засварын төвд оношлон хариуцдаг. Байгуулагдсанаас хойш мэдээлэл харилцаа холбоо, сонин сэтгүүлийн агентлаг студиүдтэй хамтран ажилладагаас гадна, хүүхэд оюутан сурагчид, олон нийтэд хандсан үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан дэмжиж ажилласаар ирсэн. “АРИНА ЭЛЕКТРОНИКС” ХХК компани нь удирдлага ажилчид нийлээд 95 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь 2008 онд HASEE брэндийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч болсон. Мөн 2010 онд Делл брэндийн Монгол дахь албан ёсны итгэмжлэгдсэн түнш болсон бөгөөд Делл брэндийн ширээний болон зөөврийн компьютер Принтер зэрэг оригинал бүтээгдэхүүнүүдийг Малайз улс дахь Делл үйлдвэрээс Монголын хэрэглэгчиддээ түргэн шуурхай хүргэж байна, Зурагт: Мөн тус компани нь Samsung, Sony, Panasonic, Toshiba, LG, JVC, Sharp зэрэг 7 брэндийн 120-иод нэр төрлийн Led, LCD, Plasma зурагтуудыг хэрэглэгчиддээ санал болгодог билээ. Хөргөгч, хөлдөөгч: Samsung, Sony, Panasonic, Hitachi, Toshiba, LG, Sharp, Mitsubishi, Midea, Hisense, Changer, Xingx, Konka зэрэг 13 брэндийн 115 орчим нэр төрлийн хөргөгч хөлдөөгч худалдаалдаг. Компьютерийн зах зээлд худалдаалдаг брэндүүд: Dell, Hp, Acer, Canon, Sony, Samsung, Toshiba, Panasonic, Hasee, Microlab, APC, Bizhub зэрэг 12 брэндийн ширээний компьютер, нотебүүк, принтер, канон, чихэвч, флаш гэх мэт 50 орчим нэр төрлийн бараа худалдаалж байна. Угаалгын машин: Samsung, LG, Sharp, Panasonic, Toshiba, More, Midea, Forwin, Haier, зэрэг 9 брэндийн 90 орчим нэр төрлийн угаалгын машин худалдаалж байна. Гэр ахуйн цахилгаан бараа: Panasonic, Philips, Tefal, Palson, Kenwood, Hitachi, Sharp, Galanz, Midea, Pyrix зэрэг 10 брэндийн индүү, үсний индүү, сахлын машин, ус буцалгагч, будаа агшаагч, төмс шарагч, талх шарагч , талх баригч, мах шарагч, печь, холигч, сахлын машин, тоос сорогч гэх мэт 200 орчим нэр төрлийн бараанууд байна. Манай компани үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлж шинэ шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж байгаа нь харилцагч үйлчлүүлэгчидээ дээдэлсэн, тэдний хүсэл сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм.  Манай компани нь Улаанбаатар хотод 2 их дэлгүүр 3 салбар дэлгүүртэй бөгөөд Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөөнд “АРИНА market’’ электрон барааны дэлгүүр,  Баруун 4-н замд ‘’АРИНА Computers” компьютерийн дэлгүүр,  13-р хороололд АРИНА Center компьютер болон электрон барааны их дэлгүүр,  3,4-р хороололд АРИНА электроникс компьютер болон электрон барааны их дэлгүүр,  Засвар үйлчилгээний төв нь баруун 4 замд байрлаж тус тус үйл ажиллагаагаа явуулж байна. Манай баталгаат засварын төв нь мэргэшсэн инженерүүдтэй бөгөөд бид худалдаалагдаж буй бүх бараанууддаа, тэдгээрт дагалдах хэрэгслүүд, тоног төхөөрөмжүүддээ 12-18 сарын баталгаа өгч баталгаат хугацааны дараа ч оношлогоо, засвар үйлчилгээгээр хөнгөлттэй нөхцөлөөр үйлчлэн сэлбэг хэрэгслийн захиалга авч үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn