Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Ховд их сургууль
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
148
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70432500
Facebook:

 2000 оны Монгол улсын УИХ-ын сонгуулийн Ховд аймгийн 42, 43 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Г.Нямдаваа нарын мөрийн хөтөлбөрт улс орныг бүсчилэн хөгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг баруун бүсийн дээд боловсрол, шинжлэх ухааны төв болгох зорилгоор бие даасан их сургууль болгон хөгжүүлэх асуудлыг тус сургуулийн зүгээс анхлан тусгуулжээ. 2001 оны 02 сард МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн удирдах зөвлөл байгуулагдсан даруйдаа 02 сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн дүрэм”-д сургуулийн эрхэм зорилгыг “байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулж, бүс нутгийн боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард түмний оюун сэтгэлгээний ололт уламжлалыг хадгалж хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийн санд хувь нэмэр оруулах, их сургуулийн боловсролтой, мэргэжлийн өндөр түвшинд бие даан ажиллах мэдлэг чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн төлөвших таатай орчинг бүрдүүлж үйлчлэхэд оршино” хэмээн тодорхойлжээ. Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэх ажлыг “МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг 2001-2005 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө”-нд тусган (1) удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, (2) сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсронгуй болгох, (3) материаллаг орчин нөхцлийг сайжруулах, (4) сайн багш, судлаачтай байх, (5) эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, (6) санхүүгийн найдвартай байдлыг хангах зэрэг зорилтуудыг дэвшүүлжээ. 2002 онд шинэчлэн найруулсан “Боловсролын тухай хууль”-ийн 15.1-д дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна хэмээн заасан ба “Дээд боловсролын тухай хууль”-ийн 5.2-т их сургууль харъяалалдаа дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэн, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуультай байж болно гэж заасны дагуу тус сургууль нь салбар сургууль бус дээд сургуулийн статустай болсон байна. Улмаар УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл”-д “Бүс нутгийн хөгжилтэй уялдуулан зарим их сургуулийн аймгууд дахь салбар сургуулийг бие даалган бүс нутгийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулах” асуудал тусгагдаж, “2003 онд нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл хийх, хувьчлах байгуулагуудын жагсаалт батлах тухай” Монгол улсын засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоолын II хавсралт болох “Нийгмийн салбарын 2003 онд өөрчлөлт, шинэчлэл хийх байгууллагуудын жагсаалт”-д “МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг ХААИС-ийн Алтайн бүсийн салбар сургуультай нэгтгэн зохион байгуулж Баруун бүсийн их сургуулийг шинээр байгуулахаар” тусгажээ. Засгийн газрын тогтоолын энэ заалт тухайн үеийн ХААИС-ийн Алтайн бүсийн салбар сургуулийн удирдлагын зүгээс эсэргүйцэлтэй тулгарч хэрэгжих боломжгүй болсон тул МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн удирдах зөвлөлөөр дамжин тус сургуулийг тусад нь биеэ даасан их сургууль болгох тухай асуудал БСШУЯ-д дахин тавигдсаны дагуу 2003 оны 3 сард УИХ-ын гишүүн, БСШУЯ-ны сайд А.Цанжид, БСШУЯ-ны ШУТДБ-ын бодлого зохицуулалтын газрын дарга М.Баасанжав нар Монгол улсын УИХ, засгийн газрын ажлын хэсэгт орж ажиллахдаа МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж, 2008 оны 8 сард БСШУЯ-ны ШУТДБ-ын бодлого зохицуулалтын газрын орлогч дарга Ц.Мягмар тус сургуулийг биеэ даасан их сургууль болгох асуудлыг дахин нягтлан судлахаар томилолтоор ирж ажиллан албан ёсны дүгнэлт гаргах ажлыг хийжээ. Ийнхүү бие даасан их сургууль болох хууль эрх зүйн орчин бүрдэж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангасны үр дүнд 2004 оны 6 сарын 18-ны өдөр БСШУЯ-ны сайдын 2009 тоот тушаалаар МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг 2004 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд их сургууль болгон өргөтгөн зохион байгуулах шийдвэр гарч, 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн биеэ даасан их сургуулийн түвшинд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхлэжээ. ХИС-ийн удирдах зөвлөлийн 2004 оны 09 сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолоор Ховд их сургуулийн дүрмийг батлан гаргаж 1.1-д “Ховд их сургууль иргэдэд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны төрөл бүрийн салбараар сургалт явуулах, суурь болон хавсарга судалгаа хийх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил эрхэлсэн сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бие даасан байгууллага мөн” хэмээн сургуулийн нийгэмд хийж гүйцэтгэх үүргийг тодорхойлсон.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn