Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Монгол Турк Сургуулиуд
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
1460
Саналын тоо
Танилцуулга
Утас:
462016,70377084,70352792,70423364
Facebook:

НЭР: ЭМПАТИ СУРГУУЛИУД

 

 

Улаанбаатар Эмпати бүрэн дунд сургууль нь 1994 онд  байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үйл ажиллагаагаараа байнга тэргүүлсээр ирсэн билээ.

 

Улаанбаатар Эмпати сургууль нь:

2004, 2005 онд “Хүүхдэд ээлтэй сургууль”,

2004 онд “Өсвөр үе, боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”,

2007 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”,

2008 онд “Дүүргийн тэргүүний сургууль”,

2008 онд “Топ Менежменттэй 20 сургууль”,

2009 онд “Нийслэлийн тэргүүний сургууль”

2010 онд БҮТ-ийн “Шилдэг үнэлгээтэй сургууль”

2012, 2013 оны “BEST OF MONGOLIA” цахим санал асуулгад шилдэг дунд сургууль

2015 онд BID буюу Business Initiative Directions байгууллагаас “Дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага”

2016 онд Улаанбаатар хотын Химийн олимпиадын “Аварга сургууль“-иар тус тус шалгарсан амжилттай.

Улаанбаатар Эмпати сургууль нь 12 жилийн сургалттай сургууль бөгөөд сурах эрхэм хүсэлтэй сурагчдын авьяас сонирхлыг хөгжүүлж, сурагчдад судалгаа, дадлага туршлагад суурилсан онолын өргөн мэдлэг чадвар олгодог.

Сурагчдын мэдлэгийн түвшинг 14 хоног тутамд болох КТТ буюу явцын шалгалт, улирал тутамд ГДС буюу ерөнхий шалгалт гэсэн 2 төрлийн хөндлөнгийн шалгалтаар дүгнэдэг нь сурагчдыг амжилт гаргахад маш сайн нөлөөтэй байдаг.

Сурагчид нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлүүд, англи хэл, мэдээлэл зүйн хичээлийг маш өндөр хэмжээнд эзэмшин, Монгол улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх, Турк лицей сургууль төгссөн гэрчилгээ авдаг.

 

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn