Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Санал өгөх
496
Саналын тоо
Танилцуулга
Утас:
99099311, 88068565
Facebook:
Website:

1206 онд Их Монгол улс байгуулагдсан түүхэн үйл явдлыг билэгдэн ардчиллын төлөөх улс төрийн намууд 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Их Хурлаа хийж, Ардчилсан намыг байгуулсан билээ. Энэхүү нэгдэлд оролцогч улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллагууд эвсэн нэгдэж, 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анхны Үндэсний чуулганаа хуралдуулж, Ардчилсан намын дэргэдэх албан ёсны залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбоог үүсгэн байгуулсан юм. Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй нийгмийг төлөвшүүлэх, залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, төр болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх, төрөөс залуучуудын талаар явуулж байгаа бодлого, гарах шийдвэрт нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох, Ардчилсан намын бодлого, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгосон Ардчилсан Залуучуудын Холбоо нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэднийг хөгжүүлэх талаар бодлого боловсруулан ажиллах, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллах, гишүүн, дэмжигч залуучуудын нийгэм, улс төрийн идэвхи, оролцоог дэмжих, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх, залуучуудыг чадваржуулах, тэдний улс төрийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын ижил төстэй залуучуудын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийнхээ хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ардчилсан Залуучуудын Холбоо нь Ерөнхийлөгч, 4 Дэд Ерөнхийлөгч, Бага чуулганы 82 гишүүн, Удирдлагын зөвлөлийн 60 гишүүн, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, бүх сумдад салбар байгууллага, залуучуудын сайн дурын байгууллагууд, нийт 60 гаруй мянган гишүүн, дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Болор сонгогдон ажиллаж байна. Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүн, дэмжигч нараас төр болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудад олон зуун залуучууд сонгогдон үр бүтээлтэйгээр ажиллаж байгаа нь тус холбооны боловсон хүчний үндсэн цөм болж байгаа юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn