Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Улаанбаатар барилга ХХК
Санал өгөх
137
Саналын тоо
Танилцуулга
Утас:
+976-7014-5036, 7014-2806
Facebook:
Website:

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг барьж байгуулах ажилд нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар барилга” компани / хуучин нэрээр Улаанбаатар хотын барилга трест нь / ихээхэн хувь нэмэр оруулсан юм. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12-р сарын 15-ны өдрийн 33-р хурлын тогтоолоор Улсын барилгын трестийг байгуулсан нь энэ байгууллагын эхлэл болжээ. Тус трестийг байгуулагдах үед Аж үйлдвэр барилгын яамыг шинээр байгуулсан нь барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит нөхцлийг бий болгосон юм. Хот байгуулалтын асуудлыг ч энэ үед нэгэн зэрэг шийдвэрлэн 1938 онд Улаанбаатар хотын төв хэсгийг өөрчлөн байгуулах төслийг Зөвлөлтийн ИТА нарын оролцоотойгоор боловсруулан батлуулсан байна. Энэ төслөөр хотын төв хэсэгт “Сүхбаатарын талбай”-г байгуулан, Засгийн газрын ордон, Улсын төв театр, Ленин клуб, Холбооны барилга, Алтай зочид буудал, МҮЭ-ийн ордон зэргийг барихаар төлөвлөн барьж эхлээд дайны дараагаар дуусгасан байна. Энэ ажилд манай байгууллага хошуучлан оролцож бүтээн босголцсон түүхтэй. 1990 оноос “Улаанбаатар барилга” компани гэсэн нэрээр ажиллаж байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд энэ хамт олон 1600 гаруй барилга обьект барьсаны 1400 орчим нь нийслэлд байдаг юм. Барилгын ажил эрчимтэй өрнөж байсан 1965-1990-ээд оны хооронд нийслэл хотод баригдсан сургууль , эмнэлэг, иргэн олон нийтийн зориулалтын барилгуудын 50%-80% хүртэлхийг манай хамт олон барьж байгуулсан байдаг юм. Энэ он жилүүдэд Монголын барилгын салбарт нэвтэрч байсан дэвшилттэй зүйл бүхэн голчлон эндээс эхлэлтэй байв. Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулан 3-т ,5-тын системээр өрөг өрж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, барилгын бригадад аж ахуйн тооцоо нэвтрүүлэн ажиллах, бригадын системээр сая төгрөгнөөс дээш хэмжээний ажил гүйцэтгэх, барилгын ажлын чанарыг сайжруулах гэх мэт олон тэргүүн туршлага, арга барилыг манай хамт олон анх санаачлан салбартаа нэвтрүүлсэн юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn