Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Нэгдүгээр сургууль
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
176
Саналын тоо
Танилцуулга
Утас:
976-11-323721, 322223 , 320027
Facebook:

Нэгдүгээр сургууль нь анхлан 1923 онд тулгын чулуугаа тавьсан бөгөөд Монгол улсын анхны дунд сургууль юм. Монгол улсын боловсрол дээрхи ихэнх өөрчлөлтүүдийг туршдаг байсан бөгөөд тэр утгаараа Лаборатори нэгдүгээр сургууль ч гэж нэрлэх нь бий. Тус сургууль нь 2000 гаруй сурагч, 300 гаруй багш ажилчидтай.

Хөгжил 

Дээрхи дүрэм нь 1924 оны үндсэн хуулинд тусгалаа олсон бөгөөд 1926 онд "БНМАУ-ын дунд сургуулийн дүрэм хэмжээ"-г шинэчлэн батлан гаргажээ. 1926 онд нийт сурагчид нь 81-т хүрсэн. Эдгээр төгсөх ангийн 40 сурагчдаас тэргүүнйи 30 сурагчдыг сонгон шалгаруулж 1926 онд анхны дунд сургууль төссөн тэднийг Герман, Франц, Орос зэрэг улс руу суралцуулахаар явуулсан. Тус сургуулийг байгуулагдсанаас 10 жилийн хугацаанд хот хөдөөд ерөнхий боловсролын сургуулиуд байгуулагдаж, материаллаг баазын суурь тавигдаж, анхны сурах бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулагдаж эхэлснээс гадна мэргэжлийн багш нарыг бэлтгэж эхэлжээ.

Шинэчлэл

1930-аад оноос Монгол улсад үйлдвэр, уул уурхай байгуулагдаж түүнтэй холбогдон бүрэн дунд боловсролтой хүмүүсийг бэлтгэж дээд сурьгуульд суралцуулах нийгмийн шаардлага бий болсноос үүдэн 1928 онд тус сургуулийг Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болгон өргөтгөж 10 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчилж мөрдөж эхэлжээ. Энэ үеэс багш нарыг давтан бэлтгэж бүрэн дунд боловсролыг олгож эхэлсэн байна. Тун удалгүй 1940 онд Маршал Х.Чойбалсаны санаачлагаар хичээлийн 4 давхар барилга бариулж, ашиглалтанд орсон бөгөөд энэ ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг “ Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит” болгосон байна. Энэ үеэсМаршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын лаборатори 1-р сургууль гэж нэрлэгдэх болсон

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn