Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Мах импэкс
Санал өгөх
663
Саналын тоо
Танилцуулга
Утас:
+976)11 632557
Facebook:

Тус компани нь 1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдаж 67 дах жилдээ ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэр юм. Түүнээс хойш 1968, 1987-1989 онуудад /тэр үеийн/ БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар тус комбинатын техник технологиор шинэчилэн тоноглогдож 1977-1991 онуудад “Махконсервын комбинат”, 1991-1996 онуудад “Махимпэкс пүүс”, 1996-1999 онуудад “Махимпэкс компани”, 1999 онд хувьчлагдаж “Махимпэкс ХК” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Махимпэкс ХК нь Монголын мах боловсруулах үйлдвэрүүдийн хамгийн том нь бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийслэл хотын мах махан бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэхээс гадна гадаадын улс орнуудтай экспорт импортын үйл ажиллагааг явуулдаг. Компани нь мал бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба одоогоор 6 аймагт мал бэлтгэлийн салбартай. Хөдөөгийн салбаруудаар дамжуулан мал түүхий эд бэлдэж боловсруулдаг. Мах боловсруулах үйлдвэр, Эмээлт, Налайхын мал нядалгааны үйлдвэр, Хиам консервын үйлдвэр гэсэн үндсэн үйлдвэрлэлтэй. Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт 2 ээлжээр 8000 бог, 800 бод, 300 гахай нядалж түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан хөлдөөж хадгалах хүчин чадалтай. Хиам консервын үйлдвэр нь хоногт 40-өөд нэр төрлийн 15 тонн хиам, утлагат бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийслэл хотын хүн амыг эрүүл хүнсээр хангах, амьд мал, малын гаралтай түүхий эдийг нийслэлд оруулахыг хориглосон нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2003-2004 онд хотын гадна өөрийн хөрөнгө оруулалтаар нэг бүр нь 250 сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн техник, технологтой А зэрэглэлийн үйлдвэрийг Эмээлт, Налайхад 2003-2004 онд барьж ашиглалтанд оруулсан. Тус 2 үйлдвэр орон нутгаас ирэн малыг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулан нядалж хүнсний хэрэгцээнд тэнцэнэ гэсэн баталгаажилтыг лабораторийн шинжилгээгээр хийж нийслэлд оруулдаг. Эдгээр 2 үйлдвэр хоногт 1000 толгой бог, 100 толгой бод нядлах хүчин чадалтай ба нядалсан малын махыг 0-25 С-ийн хэмд сэврээх хөргөлтийн иж бүрэн систем бүхий зоорьтой. Тус компанид мах махан бүтээгдэхүүний чанарт хяналт тавих Улсын мал эмнэлгийн эрх бүхий алба ажилладаг. Эдгээр нь компанид ирж байгаа нядлагдах малд мал эмнэлгийн нарийн үзлэг хийж оруулахаас гадна үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт бүтээгдэхүүний эрүүлахуй, ариун цэвэрт мэргэжлийн хяналт тавьдаг. Тус компанид Герман улсын компьютержсэн автомат ажиллагаатай комплекс тоног төхөөрөмж бүхий итгэмжлэгдсэн сорилтын лаборатори ажиллаж хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол, ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай мокроскоп, электрон жингүүд зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүнд өдөр тутмын лабораторийн шинжилгээ хийж, дүнг үндэслэн чанарын баталгаа олгож, үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд мкробиологийн шинжилгээ тогтмол хийж байнгын хяналт тавьж ажилладаг тул манай компанийн бүтээгдэхүүнүүд чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцдэгээрээ давуу талтай юм. Тус компани нь 300 гаруй ажиллагсадтай. Үйлдвэрийн технологийг шинэчилэх, дэвшилтэт техологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын дизайн, өнгө үзэмж чанарыг сайжруулах талаар маркетингийн иж бүрэн төлөвлөгөөтэйгөөр ажиллан үр дүнд хүрч байна. Үйлдвэр нь хотын төмөр замын сүлжээнд мал, түүхий эд, бараа материалын болон мах, бэлэн бүтээгдэхүүн ачиж буулгах зориулалтын салаа замуудаар холбогдсон, үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явуулах эрчим хүч, ус, дулааны хангамжийн найдвартай эх үүсвэр бүхий төвлөрсөн системд холбогдсон юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn