Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Жаст агро
Санал өгөх
464
Саналын тоо
Танилцуулга
Утас:
318261, 327921 315612
Facebook:
Website:

Үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлд нийлүүлэх, үйлдвэрүүдээ орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын жишигт нийцсэн технологи ажиллагаатай болгож, гадаад болон дотоодын зах зээлд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг тогтмол, найдвартай нийлүүлэх боломж бүхий мал бэлтгэл, махны үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн цогц тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд "Жаст Агро" ХХК нь Монгол орныг хамарсан мах боловсруулах 11 үйлдвэрийг нэгтгэсэн сүлжээ бүхий компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутагт өөрийн үйлдвэрүүдийг барьж байгуулснаар малыг малчдаас дундын зуучлалгүйгээр шууд худалдан авч, нутгийн онцлог болон зах зээлийн байдлыг харгалзан үнийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх боломжийг олгосноор махны чанар сайжрах, малчдын амьжиргааг тэтгэх, малын хулгайг бууруулах, махны үнийн хий хөөрөгдлийг бууруулахад эерэгээр нөлөөлөх боллоо. “Жаст Агро” ХХК нь 2011 оны байдлаар улсын хэмжээний мал бэлтгэлийн 33.0 хувь, мал нядлах хүчин чадлын 26.0 хувь, мах махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлын 30.0 хувь, махны экспортын 16.0 хувийг эзэлж байна. Монголын зах зээлд үйлдвэрийн аргаар бэлтгэж байгаа нийт махны 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж, нийслэлийн хэмжээнд худалдаалагддаг улсын нөөцийн мах болон экспортын махны гуравны нэг хувийг үйлдвэрлэж байна. "Жаст Агро" ХХК брэндийн нийт 190 гаруй төрлийн бүтээгдэхүүн нь гадаадад экспортлохоос гадна дотооддоо өөрийн сүлжээ дэлгүүр болон томоохон байгууллага, аж ахуйн нэгжийн дэлгүүр, супермаркетуудаар худалдаалагдаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn