Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Монголиан Пропертис
Санал өгөх
646
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:

“Монголиан Пропертис” компани нь 2001 онд Монгол улсад хамгийн анх үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чадсан энэ салбартаа тэргүүлэгч, өндөр туршлагатай үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани юм. Байгуулагдсан цагаасаа гадаад, дотоодын мэргэжилтэнгүүдээс мэргэжлийн шилдэг баг, хамт олноо бүрдүүлж олон улсын элчин сайдын яам болон гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудтай 10 гаруй жилийн турш тогтвор суурьшилтай хамтран ажилсаар ирсэн бөгөөд өөрсдийн харилцагч үйлчлүүлэгчдээ хэдийн бий болгож чадсан байгууллага билээ. “Монголиан Пропертис” компани нь толгой компани болох “Азиа Пасифик Инвестмент” корпорацийн бусад холбогдох охин компаниудтай үйл ажиллагаагаа нягт холбон хамтран ажиллаж барилга угсралт болон борлуулалтын ажлыг бүрэн цогц байдлаар хийн Улаанбаатар хотын чимэг болсон орон сууц, үйлчилгээний зориулалттай олон барилгуудыг барьж, борлуулах ажлыг гүйцэтгэсэн юм. Бид Харилцагч байгууллага, үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэх үйлчилгээгээ улам өргөсгөж, хөгжүүлэн ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг билээ. Манай байгууллага нь зөвхөн Монгол улсаас гадна олон улсад хүрээгээ тэлж одоо Улаанбаатар, Лондон хотууд болон Хонг Конг улсад албан ёсны нийт таван салбартайгаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Манай туршлагатай зуучлагч нар таны үнэт цагийг хэмнэж, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө, үйлчилгээг бүрэн цогцоор нь танд өгч үйлчлэх болно.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn