Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Бэста
Санал өгөх
526
Саналын тоо
Танилцуулга
Утас:
7730-0099
Facebook:
Website:

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын БЭСТА АГЕНТЛАГААС эрхлэн явуулдаг энэхүү вэбсайтад тухлан саатаад буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Тус агентлаг нь Японд төвтэй Бэкфорс Инк. компанийн бизнес үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбар өндөр хөгжсөн Япон болон Их Британи улсын үйлчилгээний чанар, моделийг ашиглан үйлчлүүлэгчдэд хамгийн ойр, хамгийн зөв арга барилаар урт хугацаанд бүрэн итгэлийг олохыг зорин ажиллаж байна. Бид таны хүсэл шаардлагад нийцсэн боломжийн үнээр, урьдчилгаа төлбөр авахгүйгээр таны үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх иргэд байгуулагуудын дунд гүүр нь болж өгөхийн төлөө бүх талаар хичээн ажиллах болно. Мөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөөг та манайхаас үнэгүй авах боломжтой. Зарим үйлчлүүлэгчид маань зуучлалын компани, байрны ченж хоёрын ялгаа юу юм бол гэж боддог байж магадгүй. Мэдээж давын өмнө олон ажилчид байгууллагын хяналт, операцийн системийн дагуу ажилладаг, үл хөдлөх хөрөнгийнхөө салбарт судалгаа хийж, энэ салбарт мэргэжин ажилладаг, хариуцлага хүлээх албан ёсны хуулийн этгээд гэдгээрээ хувь хүн, ченжүүдээс ялгагдана. Түүнээс гадна хамгийн том ялгаа бол, ченжүүд хүмүүсийн мэдээлэлгүй байдлыг ашиглаж, зарж буй авч буй хоёрын хооронд үнийн зөрүү гаргаж, түүнээс ашиг олдог, харин манай байгууллагын хувьд зах зээлийн үнэ ханш ямар байгааг хоёр талд дамжуулж, аль алиныг нь хэт үнэтэй юмуу хямдаар худалдаа хийхээс сэргийлүүлж, үнийн дүнгийн тогтсон хувь хэмжээгээр л зуучлалын хөлс авдаг гэдгээр ялгагдах юм. Үл хөдлөх хөрөнгө сонгох, үнэлэх, гэрээ байгуулах гэдэг нь өөрөө ихээхэн мөнгө хөдөлдөг, чухал хариуцлагатай транзакц юм. Орон сууцны байр гэхэд хүн амьдралдаа тэр бүр олон удаа худалдан аваад байхгүй бөгөөд, нэг насаар амьдрах байрыг ганц л удаа сонгож авна гэдэг маань тэр хүний болоод гэр бүлийнхнийх нь хувьд ямар чухал хариуцлагатай зүйл болох нь илэрхий. Тиймээс энэ талбарт тал бүрийн мэдээлэл цуглуулан үйлчлүүлэгчдэдээ түгээж, өдөр тутам зах зээлтэйгээ тулан ажиллаж буй үнэнч итгэлтэй мэргэжлийн байгууллага, зуучлалын компанийг түшиж, туслалцаа авах нь ихэнх тохиолдолд хамгийн оновчтой шийдвэр болдог. Ингэснээр цаг алдахгүйгээс гадна, хамгийн оптимал зөв сонголтоо хийх боломж бүрдэж, элдэв эрсдлээс бүх талаар урьдчилан хамгаалах ач холбогдолтой байдаг билээ. Манай хамт олон таны үнэнч туслагч байж, таны эрх ашиг, байр сууринд бүрэн зогсож ажиллах болно. “Манайд ирээрэй!”

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn