Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Белон
Санал өгөх
535
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:

Тус компани 1997 онд гадаад, дотоод худалдаа эрхлэх зорилготой байгуулагдсан, 2002 онд Арьс ширний хагас боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулаад өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд инженер техникийн ажилтан, ажилчид нийт 70 орчим хүн ажиллаж байна. Манай компани жилдээ 720 мянга орчим бог болоод бодын арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийж БНХАУ-ын зах зээлд экспортолж, үйлдвэрийн үйл ажиллагаа тогтворжин улсын төсөвт жилдээ 550-600 сая төгрөгийг татварт төлж байна. 400 мянга орчим малын гаралтай арьс шир түүхий эд хүлээн авах агуулах Эмээлт хороонд байрладаг. Үйлдвэрлэлийн дамжлага бүрийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн суурилуулж, үйлдвэрлэлийн байрны ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангуулж арьс шир боловсруулах стандарт, технологийн зааврыг мөрдөн ажиллаж байна. Арьс шир боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн бэлтгэлийн чанар байдлаас шалтгаалж улирлын чанартай ажиллаж, сард дунджаар 120 мянган бог, бодын арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийж, жилдээ 1.3 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүний эргэлт хийж байна. “БЭЛОН” ХХК-ний Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн 2007 онд үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгжийн 88-д шалгарч Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүндэт өргөмжлөлийг хүртэж байсан. Манай компани нь 600 орчим адуун сүрэгтэй бөгөөд Улс Хувьсгалын болоод Бүсийн чанартай наадмуудад нийт 20-иод айраг түрүү авсан. Үүнд: 2009 онд Улс хувьсгалын 88 жилийн ойн эх насны морины түрүү Дэлгэр хээр мор, 2007 онд Улс хувьсгалын 86 жилийн ойн шүдлэн насны морины түрүү Цахиур хул, 2005 онд Улс хувьсгалын 84 жилийн ойн шүдлэн насны морины айраг гэх мэт болно.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn