Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
ОДНД ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
859
Саналын тоо
Танилцуулга
Утас:
21-248222
Facebook:
Website:

ОДНД”ХХК нь 2003 онд байгуулагдсан. Манай компани нь инженер техникийн ажилтан, санхүү бүртгэл, жолооч механизмчид, замчдаас бүрдсэн 30 гаруй ажилтан ажиллагсадтай. Цомхон чадварлаг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Тус компани нь БНХАУ, Япон, Солонгос, ОХУ-д Үйлдвэрлэсэн зам, гүүр, газар шорооны ажлын тусгай зориулалтын өндөр хүчин чадалтай 30 гаруй машин механизм, тоног төхөөрөмжтэй. Бизнес удирдахуйн ухааны магистр зэрэгтэй удирдлагын баг авто замын салбарт тасралтгүй 3-28 жил ажиллаж буй өндөр чадвар мэдлэг бүхий автозамын 4-н инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн манай хамт олон монгол улсад автозамын салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцон өөрсдийн хүлээн авсан ажил үүргээ амжилттай биелүүлж чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөхийг зорин ажиллаж байна. Манай компаний эрхэм зорилго нь Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлж хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, хатуу хучилттай авто замуудыг барих, засварлах, арчлах зэрэг үйл ажиллагааг дэлхийн стандартад нийцүүлэн гүйцэтгэх бүрэн чадвар бүхий орчин үеийн шинэ техник технологиор тоноглогдсон үндэсний томоохон компани болоход чиглэгдэнэ. Одоо манай компани нь хайрган болон хатуу хучилттай автозам, гүүр барих, засвар, тохижилт хийх 500 гаруй сая төгрөгний орчин үеийн өндөр хүчин чадалтай машин механизм, тоног төхөөрөмжөөр хангагдсан ба оффиссийн 2 давхар байшин, ажилчдын байр, автомашины граж, гал тогооны байшин зэрэг 450 гаруй сая төгрөгний үл хөдлөх хөрөнгөтэй болоод байна. Ажилтан, ажилчдын нийгмийн асуудалд зориулж Баянзүрх дүүргийн 20-р хороо хужирбуланд 10 айлын газар авч блокон хашаа барьж нэг загварын байшин барьж эхлээд байна. Манай компанийг автозамын салбарт 28 жил ажиллаж байгаа инженер Б.Дэлгэрсайхан удирдаж автозамын өндөр мэдлэг чадвартай Ч.Отгонбаяр, О.Алтан-Од Б.Баатар, Э.Энхболд зэрэг ахмад, дунд, залуу үеийн автозамын инженерүүд ажилладаг. Нийгмийн судалгаа шинжилгээний төвийн улс эх орныхоо бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж байгууллагад олгодог “Оны шилдэг аж ахуйн нэгж цол”, өргөмжлөл, захирал нь “Шилдэг ажил олгогч эзэн”, Бизнес хөгжлийн холбооны “ Чанарын манлай” “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” “Стандарт-2009”, Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байгууллага” цол, өргөмжлөл, Баянзүрх дүүргийн 2007, 2008 оны “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч цол өргөмжлөлөөр шагнагдсан болно. Сүүлийн 3 жилд хийсэн томоохон ажлуудаас дурдвал: 2007 он: Нийслэлийн автозамын газраас зарласан “Улаанбаатар хотын автозамуудад хийгдэх засварын ажил “АЗУЗ-07/01, АЗУЗ-07/05, “Баянзүрх дүүргийн орон сууцны хорооллын доторхи замуудад хийгдэх ажил “БЗАЗ-07/01, БЗАЗ-07/03, БЗАЗ-07/05, БЗАЗ-07/06 тендерийн ажлуудыг болон “Петровис” ХХК-ий шатахуун түгээх 6 иж бүрдэл станцуудын асфальтобетон хучилттай автозам, талбайн нийт 884,8 сая төгрөгний ажлуудыг хийж гүйцэтгэв. 2008 он: “Поло ресорсиз” ХХК-ий захиалгаар Булган аймгийн сайхан сумын Эрээний нүүрсний уурхайгаас Уньтийн чиглэлийн зам хүртлэх 32км хайрган хучилттай зам, гүүр хоолойн 1985730000 (Нэг тэр бум есөн зуун наян таван сая долоон зуун гучин таван) мянган төгрөгний ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөв. 2009 он: “Нийслэлийн автозамын газраас зарласан “Хан-Уул дүүргийн Шувуун фабрикийн автозамын урсгал засварын ажил “АЗУЗ-09/33, “Өнөр хорооллын арын автобусны буудлуудад зориулалтын зогсоол гаргах ажил “АЗУЗ-09/60, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зарласан “Баянзүрх дүүргийн 12-р хороо, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” –ийн гол орцны зам талбайн ажил ҮЦХ-2009/09 тендерийн ажлууд болон “ЖАСТ групп”, “Кей энд Ти Констракшн” ХХК-уудын орон сууцны цогцолборуудын гадна автозам, зогсоол, талбайн ажлуудыг хийж хүлээлгэн өгөв. Мөн БНХАУ-ын нефтийн Даачин тамсаг компанитай гэрээ байгуулж Дорнод аймгийн тосон уулаас Бичигтийн боомт хүртлэх 74 км автозамыг барих /Долоон зуун/ сая гаруй төгрөгний ажлыг хийж эхлээд байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn