Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Нутгийн зам групп
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
695
Саналын тоо
Танилцуулга
Утас:
98105442 976-70170253
Facebook:

Тус “Нутгийн зам” ХХК нь “Эрэл” ХХКомпаний асфальтобетон үйлдвэр, техник төхөөрөмж, байр талбайг ашиглан түүний суурин дээр 2002 онд байгуулагдаж улмаар гүйцэтгэсэн ажлын хэмжээ жил тутам нэмэгдэж, үйлдвэрийн хүчин чадал, машин тоног төхөөрөмж, ажиллах хүчний хангамжид чанарын ахиц өөрчлөлт гарч ирлээ. Манай компани нь цагт 40 тн асфальтобетон зуурах хүчин чадалтай 2 үйлдвэрээр Нийслэлийн авто зам засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай хэмжээгээр сайн чанарын асфальто бетон үйлдвэрлэн нийлүүлж ирсэн. Энэ хугацаанд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан “Буянт-Ухаа” ОУНБ-ын аэродромын перронны их засвар, хүчитгэлийн ажлын тендерт шалгарч уул ажлыг 2004 оны 10-р сард улсын комисст онц дүнтэйгээр хүлээлгэн өгсөний дээр Говь-Алтай аймгийн Нисэх буудлын хөөрч буух зурвас, Жаргалантын амны 2.7 км хайрган хучилттай авто зам, Төв аймгийн Номт багийн аманд орон сууцны хорооллын тохижилт, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 8.7 км хайрган хучилттай авто зам ,Багахангай дүүргийн 4.9 км хатуу хучилттай авто зам, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн 1.3 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил ,Амгалангйин 2.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлуудыг тус тус хийсэнээс үйлдвэр аж ахуйн газар, орон сууцны гаднах зам талбайн тохижилтыг хийж асфальтобетон үйлдвэрлэж нийлүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж ирлээ. Тус компани 2007 онд авто зам засвар арчлалт, шинжилгээ судалгааны лаборатори байгуулж Стандартчлал хэмжил зүйн улсын төвөөс Итгэмжлэгдсэн лаборторийн гэрчилгээ авсан билээ. Авто зам, замын барилга байгууламжийг барих, засварлах ажилд дадлага туршлагатай , өндөр мэргэжлийн замын инженер, геодезийн инженер, лабораторийн инженер, мэргэшсэн механизмын жолооч болон замын ажилчидтай. 2008 онд Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг барьж эхлээд байна. Төр засгаас зам барилгын ажлын цар хүрээг нэмэгдүүлэхэд байнга анхаарч, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэн, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Мянганы зам төслийг хэрэгжүүлэх авто замын хөгжлийн хэтийн төлөвд тулгуурлан тус компани цаашид мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлж шалгарсан технологи эзэмших, өндөр хүчин чадалтай техникийн хангамжийг нэмэгдүүлэх явдал өнөөгийн

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn