Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Насны зам ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
816
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70110269
Facebook:

Манай компани 2001 онд авто зам, барилга, төмөр бетон гүүр барих, засварлах чиглэлээр байгуулагдсан. Компанийн үйл ажиллагаа бүхэлдээ улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, зах зээлийн харилцаа, өрсөлдөөн дундорчин үеийн шилдэг менежмент бүхий, тэргүүний технологи, техник эзэмшсэн аж ахуйн нэгж болон төлөвших, өндөр зохион байгуулалт, ёс суртахуунтай хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлэхэд чиглэж ирлээ. Эдүгээ тус компани 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, авто замын мэргэжлийн 10 гаруй инженер, машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн инженер-техникийн мэргэшсэн 40 гаруй ажилтан албан хаагчидтай, нийт 500-аад ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй авто замын салбарын тэргүүлэх компаниудын нэг болоод байна.

 

Зам барилгын ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэхийн тулд тус компани хүнд механизмын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Катерпиллер, Комацу, Хитачи, Хьюндай, Кобелко, Сани, Виртген, Бенз зэрэг фирмийн машин механизмуудыг авч ашиглан, техникийн парк шинэчлэлийг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж ирсний дүнд эдүгээ 200 гаруй  нэгж орчин үеийн өндөр бүтээмжтэй хүнд механизмтай, асфальт, бетон зуурмаг, бутлуурын бага, дунд оврын хэд хэдэн үйлдвэр, 3200 тн битум хадгалах механикжсан агуулах, 500 тн түлшний агуулах, 221 м урт  салаа төмөр зам, нүүдлийн иж бүрэн лабораториуд, тоосгоны болон төмөр-бетон хийцийн үйлдвэртэй болж,  зам барилгын бетон эдлэлүүдийг өөрийн хүч хэрэгслээр бэлтгэн замын ангиудаа хангаж байна.

 

Компаний бүтцэд “НЗ бетон”, “Газар орд”, “Индранил импекс”, “Эх жаргалан трейд”, “НЗ Виртген” хязгаарлагдмал хариуцлагатай охин компаниуд, “NZF” Хүнд машин, механизмын түрээсийн үйлчилгээ үзүүлэх компани, Худалдааны төлөөлөгчийн газар, Банк бус санхүүгийн байгууллагууд бизнесийн өөр өөр салбарт өрсөлдөн, нэгдмэл удирдлага доор бие даасан үйл ажиллагаа явуулж байна.

 

Манай ажилсаг, эвсэг хамт олны хөдөлмөр, зүтгэл шингэсэн энэ 11 жил бол их бүтээн байгуулалтын он тооллын эхлэл хэмээн бид үздэг юм.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn