Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Интерном
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
784
Саналын тоо
Танилцуулга
Утас:
+976 330 900
Facebook:

2000 онд Шинжлэх Ухаан Мэдээллийн Төвийн (хуучнаар) нэгдүгээр давхрын үүдний хэсэгт номын жижиг мухлаг нээгдсэнээр Интерном номын их дэлгүүрийн суурь тавигдсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2004 оны 10 дугаар сарын 14-нд бид Амарын гудамжинд байрлах одоогийн энэ байрандаа номын төрөлжсөн их дэлгүүр байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд манай номын дэлгүүр зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй, бараг бүх монголчуудын мэдэх, номонд дуртай хэн бүхнийг цаг үргэлж даллан дуудаж байдаг номын гэгээн талбар болсныг дуулгахад бахархмаар байна. Манай дэлгүүр 2000 оноос дотоодын төдийгүй хилийн чанд дахь улс орнуудын номын сан, их дээд сургуулиуд, монголч эрдэмтдэд монгол номыг танилцуулах, нийлүүлэх, номоор дамжуулан өөрсдийн өв соёлыг дэлхий нийтэд түгээхийн төлөө тасралтгүй ажиллаж ирлээ. Одоогийн байдлаар манай дэлгүүр нийт 20 гаруй мянган нэрийн ном, сэтгүүл, СD, DVD, бэлэг дурсгалын зүйлс, бичгийн хэрэгсэл зэргийг өргөн сонголттойгоор худалдаалахын зэрэгцээ, шинээр гарч буй номын нээлт, зохиолч, орчуулагч, уншигчдын сонирхолтой уулзалт өдөрлөгүүд байнга зохиогддог соён гэгээрлийн томоохон төв болсон байна. Өнгөрсөн хугацаанд уншигч та бүхэнд өөрсдийн үйлчилгээг улам ойртуулах зорилгоор бид Улаанбаатар хотын бусад дүүрэгт хэд хэдэн салбар дэлгүүрүүдээ шинээр нээж ажиллуулсныг номонд дуртай хүн бүр туйлын баяртайгаар хүлээж авсан юм. Өдгөө 60 гаруй ажилтан, 4 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж буй манай хамт олон ирэх онд тохиох Интерном номын их дэлгүүр байгуулагдсаны 10 жилийн ойдоо зориулж нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргүүдэд 2 салбар шинээр нээхээр зорин ажиллаж байна. Таны зочилж буй энэхүү веб хуудас нь хүмүүсийг номтой нөхөрлүүлэх, номыг өдөр тутмын хэрэглээ болгох, номын худалдааны үйлчилгээг дотоод болон гадаадад буй уншигчиддаа ойртуулах бидний эрхэм зорилгын биелэлээ олж буй нэг хэсэг юм. Бид цаашдаа энэхүү вэб хуудсыг улам баяжуулж зах зээлд байгаа бүх номын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх, санал бодлоо солилцох, хүссэн номоо захиалах боломжыг олгохоос гадна номын эргэн тойрон дахь сонирхолтой мэдээ, шүүмж, нийтлэл, зохиогч орчуулагч нартай хийсэн ярилцлагуудыг тогтмол нийтлэх зэргээр таны оюуны цангааг тайлахын төлөө зогсолтгүй ажиллах болно. Хамтдаа УНШЪЯ, УРАГШИЛЪЯ!

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn