Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Монфрэш ххк
Санал өгөх
391
Саналын тоо
Танилцуулга
Утас:
(976)-11-344129, (976)-11-345375
Facebook:

МонФрэш Сүү компани нь сvv сvvн бvтээгдэхvvний vйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилготойгоор 2003онд байгуулагдан олон vе шат бvхий төсөл хэрэгжvvлж дэлхийд тэргvvлэх Тетра Пак компанийн технологи бvхий орчин vеийн өндөр хvчин чадалтай vйлдвэр байгуулан vйл ажиллагаа явуулж байна. Тус vйлдвэр нь цагт 6000ш 1 литрийн, 3600ш 0,5 литрийн, 6000ш 250мл-ийн Тетра Пакеттай төрөл бvрийн сvv, сvvн бvтээгдэхvvнийг боловсруулан савлах, хоногт 100тн сүү үйлдвэрлэх хvчин чадалтайгаар ажиллаж байна. Манай компани анх 2.5%-ийн тослогтой “МонФрэш” сvvг vйлдвэрлэн зах зээлд нэвтрvvлж байсан бол өнөөдрийн байдлаар тус компанийн брэнд бvтээгдэхvvн болох Монголын шилдэг 99 бvтээгдэхvvний нэг “Yлэмжийн чанар” өргөмжлөлт “Өэлvн эх” сvv, “Биеэ бодоорой” кальцтай сүү болон жимстэй сvv, шоколадтай сvv зэрэг ард тvмний танил, байнгын хэрэглээ болсон бvтээгдэхvvнvvдийг vйлдвэрлэн зах зээлд нийлvvлж байна.Манай бvтээгдэхvvн нь бусад ижил төрлийн бvтээгдэхvvнтэй харьцуулахад хадгалах нөхцөл болон хугацаагаараа харьцангуй давуу юм. Учир нь амархан мууддаг сvv, сvvн бvтээгдэхvvнийг 7 давхар хамгаалалт бvхий цаасан савлагаанд савласнаар +18 хvртэлх хэмд хагас жил хадгалж болдогоороо онцлогтой. Энэ 7 vе нь ( полиэтилэн хальс, тугалган хальс, картон гэх мэт)-ээс бvрдэх ба бvтээгдэхvvний чанар алдуулж улмаар муутгадаг vндсэн хvчин зvйл болох агаар ба нарны гэрлээс бvрэн тусгаарлана. Эдгээр нь бvтээгдэхvvний амт чанарыг шинээр нь удаан хугацаанд хадгалах нөхцлийг бvрдvvлэх ба заавал хөрөгчинд байлгах гэх мэт хадгалалтын онцгой нөхцөл шаарддаггvй юм. Бид цаашид бvтээгдэхvvнийхээ нэр төрөл, vйлдвэрлэлийн хvчин чадлаа нэмэгдvvлэх мөн савлагаандаа илvv орчин vеийн технологи (таглаатай савлагаа)-ийг нэвтрvvлэхээр ажиллаж байна. Цаашид тараг, мөхөөлдөс, цөцгий, аарц зэрэг сүүн бүтээгдэхүүнүүдийг боловсруулж савлахаар төлөвлөн ажиллаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn