Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Шунхлай
Санал өгөх
308
Саналын тоо
Танилцуулга
Утас:
976 - 70073333
Facebook:

“Шунхлай” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт юм.

“Шунхлай” ХХК нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон бүх аймагт байрлах 90 гаруй Шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүний 8 агуулах, бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийг хариуцсан автотээврийн бааз, улсын итгэмжлэгдсэн лабораторитай үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нийт 700 гаруй ажилтантай бөгөөд тэдгээрийн 80 хувь нь тухайн чиглэлээрээ мэргэшсэн, чадварлаг, туршлагатай  боловсон хүчин юм.

“Шунхлай” ХХК нь компанийн эрхэм зорилгын хүрээнд хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх үүднээс Шатахуун түгээх станцууддаа орчин үеийн, өндөр хүчин чадалтай түгээгүүрийг ашиглаж, төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох “Шатахууны карт”, “Шатахууны мөнгөн талон”-оор үйлчилдэг. Түүнчлэн Монгол Улсын газрын тосны салбарт анх удаа бүтээгдэхүүн хүлээн авах, хэмжилт хийх, ачих  технологийн үйл ажиллагааны автоматжуулалтыг цогц байдлаар нэвтрүүлж, Улаанбаатар газрын тосны бүтээгдэхүүний агуулахад ашиглаж байна. Үүний үр дүнд үйл ажиллагааны зардал буурч, гал хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нөхцөл бүрдлээ.

“Шунхлай” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэх хөдөлгүүр бүрийг тэжээхээс гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх аливаа ажлыг дэмжин хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах бодлого баримтлан ажиллаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn