Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Гангар инвест
Санал өгөх
164
Саналын тоо
Танилцуулга
Утас:
9590-0701, 9595-3380, 9503-2652, 9191-2652
Facebook:

Манай компани 1991 онд барилга угсралт, хөрөнгө оруулалт, санхүүгийн зуучлал, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан.


         Байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл Нийслэл хотынхоо 1 болон 3, 4-р хороолол, 5, 13-р хорооллуудад амьдрах тав тухтай орчинг бүрдүүлсэн тохилог орон сууц болон Монголын хөлбөмбөгийн холбооны ордон, СБД-ийн ЭМД-н оношлогооны төв, Замын-Үүд дэхь нефть дахин дамжуулах төв зэргийг чанарын өндөр түвшинд барьж ашиглалтанд оруулсан ажлын арвин туршлагатай  БАРИЛГЫН МЭРГЭЖЛИЙН УУГАН КОМПАНИ.


        Одоогийн байдлаар манай компани орон сууц, албан контор, соёл үйлчилгээний төрөл бүрийн барилга, их засварын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


         Бид доктор, 2 зөвлөх, 4 мэргэшсэн зэрэгтэй инженерүүд оролцсон инженер техникийн ажилчид, ажлын өндөр ур чадвартай мэргэжлийн барилгачид, бригад, машин механизм, тоног төхөөрөмжтэй томоохон барилгын мэргэжлийн байгууллага юм.
         Мөн ШУТИС-ын профессор, зөвлөх инженерээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй барилга угсралтын  ажлыг хянах, мэргэжлийн техникийн зөвлөл манай компаний дэргэд ажиллаж барилгын мэргэжлийн зөвөлгөө өгч, бидний ажилд хяналт тавьдаг. 


          2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн “100000 айлын орон сууц” хөтөлбөрийн ТУЗ-н гишүүнээр манай компани сонгогдон ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ийн жинхэнэ гишүүн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллага юм.
         Бид жил бүр 200-300 айлын орон сууцыг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулан нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулдаг.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn