Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Этүгэн дээд сургууль
Санал өгөх
885
Саналын тоо
Танилцуулга
Утас:
976-11-319150
Facebook:

Бидний хөгжил

2001 он
•    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 153 тоот тушаалаар Этүгэн коллежийг анх байгуулав.

2002 он
•    Нягтлан бодогч, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн хоёр мэргэжлээр 36 оюутан, 2 багштайгаар сургалтаа эхлэв.

2003 он
•    Морфологийн кабинет, Химийн лаборатори байгуулав.
•    Эм зүйн мэргэжлийг шинээр нээв.

2004 он
•    Сувилахуйн өдрийн болон оройгоор суралцах ангийг шинээр нээв.
•    Нөхөн сэргээх эмчилгээний ангийг Хүний их эмчийн 6 жилийн сургалттай болгон өргөтгөв.

2005 он
•    Нягтлан бодох бүртгэлийн “Интерактив” программ худалдан авч сургалтанд нэвтрүүлэв.

2006 он
•    Аялал жуулчлалын эдийн засаг, менежментийн анги нээв.
•    Анхны төгсөлтөө хийж нягтлан бодогч мэргэжлээр 16, сувилахуй (орой) мэргэжлээр 34 хүн бэлтгэн гаргав.
•    Япон улсын нийгмийн хамгааллын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав.

2007 он
•    Этүгэн коллежоос дээд сургууль болон өргөжив.
•    Этүгэн дээд сургууль магадлан итгэмжлэгдэв.
•    Эрдмийн өндөр зэрэгтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй анхны эрдмийн зөвлөл байгуулагдаж ажиллав.
•    Био-Анагаахын мэргэжилтэн бэлтгэж эхлэв.
•    БНСУ-ын Ёнжугийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав.
•    Багш нарын өрөө болон мэдээлэл зүйн лабораторийг интернет сүлжээнд холбов.

2008 он 
•    Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, Татварын ня-бо бүртгэл мэргэжлээр шинэ анги нээв.
•    Эмийн ургамлын плантаци байгуулав.
•    Анагаах ухааны салбарт магистрын сургалт эхлүүлэв.
•    Оюутны тоо 1200-д хүрэв.

2009 он
•    4460 м2 талбай бүхий 5 давхар хичээлийн шинэ байр ашиглалтанд оруулав.
•    Оюутны өөрийн дотуур байртай болов.
•    Бүжгийн "Эверест" хамтлаг байгуулагдав.
•    "Хүлэг" лицей анх нээгдэв.
•    Мэргэжлийн ур чадварын төв байгуулагдав.

2010 он
•    Компьютерийн программ хангамж, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр шинэ анги нээв.
•    Хоолны лаборатори байгуулав.
•    Англи хэл, Морфологийн лабораторийг шинэчлэн байгуулав.
•    Оюутны тоо 2100-д хүрэв.
•    Эрдмийн зөвлөлийг өргөтгөн байгуулав.

2011 он
•    Уламжлалт анагаах ухааны кабинет нээв.
•    Эмийн лабораторийг шинэчлэн байгуулав.
•    "Home nursing" ХХК нэртэй гэрээр сувилах компани байгуулав.
•    Этүгэн дээд сургуулийн нэрэмжит хими-биологийн олимпиадыг Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулав.
•    Монголын ТОР их, дээд сургуулийн нэгээр шалгарсан. 

2012 он
•    Электроникийн лаборатори шинээр нээв.
•    Магистрантур, докторантур, эрдэм шинжилгээний төв байгуулав.
•    Төгсөгчид болон ажил эрхлэлтийг дэмжих төвийг байгуулав.
•    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 298 тоот тушаалаар 5 жилийн хугацаатайгаар аттестатчилагдав. 
•    2022 он хүртэл магадлан итгэмжлэгдэв.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn