Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
БОДЬ ДААТГАЛ ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
418
Саналын тоо
Танилцуулга
Утас:
(+976) 7011-0280
Facebook:

Монгол Улсын ууган даатгалын компаниудын нэг болох Бодь даатгал компани анх 1995 онд Бодь Группийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө салбартаа тэргүүлэгч, үндэсний шилдэг даатгалын компани болтлоо өргөжин тэлээд байна.

БИД ТЭРГҮҮЛЭГЧ

Тус компани санхүүгийн үзүүлэлтийн хувьд жил ирэх тусам хүчирхэгжин чадавхжиж, 2012 онд эрсдэлийн нөөцийн сангийн хөрөнгөө хамгийн өндөр түвшинд буюу 5,9 тэрбум төгрөгт хүргэж чадсан нь Бодь даатгал компаниар итгэн үйлчлүүлэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж буйн бодит илрэл юм.

Компани 2009 онд “Үндэсний шилдэг даатгагч”-аар өргөмжлөгдөж улмаар 2010,  2011, 2012 онуудад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “ТОП даатгалын компани” шагналыг дараалан хүртсэн нь тус компаний үйл ажиллагааны цар хүрээ, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийн илэрхийлэл болж байна.

Түүнчлэн Бодь даатгал ХХК-ийн үйл ажиллагаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж  эхэлсний баталгаа болж 2012 онд тус компани Франц улсад зохиогдсон 57 орны бизнесийн салбарын шилдгийг тодруулах олон улсын фестивалааñ эрхэм шагналыг хүртлээ.

БИД АНХДАГЧ

  • Монголын даатгалын салбарын хөгжилд хурд нэмсэн олон анхдагч алхам Бодь даатгал компаниас эхлэлтэй бөгөөд 24 цагийн шуурхай албаны үйлчилгээ, Авто даатгалын үйлчилгээ зэргийг Монголд анх удаа нэвтрүүлсэн.
  • Дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Олон улсын SOS” эрүүл мэндийн байгууллагатай хамтарч дэлхийн аль ч улсад бүрэн үйлчлэх аялалын “BODI + SOS” иж бүрэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн. Ийнхүү гадаадад аялах монголчууд маань 24/7 эмнэлэг, эмчилгээний яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн.
  • Монголд зорчих гадаадын иргэн, жуулчдад зориулж аялалын аюулгүй байдлыг бүрэн хангах “Олон улсын SOS” эрүүл мэндийн байгууллагын 24/7 үйлчилгээтэй аялалын “On site cover” даатгалыг нэвтрүүлсэн. Манай “On site cover” аялалын хамгаалалт нь монголд зорчих гадаадын иргэн, жуулчид төдийгүй эх орноороо аялж буй Монголчуудаа  Олон улсын эрүүл мэндийн байгууллагын 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулахаас гадна аялалын хугацаанд гарсан эмнэлэг эмчилгээний зардлыг бүрэн хариуцна.
  • Иргэд даатгуулагчиддаа зориулан бүх төрлийн даатгалын үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, цаг алдалгүй авах боломжийг бүрэн хангаж үйлчилгээний жишиг стандарт бүхий “Даатгалын үйлчилгээний төв”-ийг анх удаа байгуулсан нь харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний талархлыг хүлээсэн томоохон үйл явдлуудын нэг боллоо. Тус төвийн харьяа даатгалын үйлчилгээний цэгүүдийг хүн ам ихээр төвлөрсөн, авто тээвэр, үйлчилгээний газруудыг түшиглэн суурин газруудад байршуулсан. 
  • Монголын иргэний агаарын тээврийн МИАТ, Изинис Эйрвэйз, Хүннү Эйр, Гео Сан, А Жэт зэрэг тэргүүлэх компаниудын агаарын хөлөг онгоцуудыг 2005 оноос эхлэн даатгаж эхэлсэн. Монгол улс хагас зуун жилийн түүхэндээ анх удаа өөрийн онгоцтой болох том алхмыг хийсэн бөгөөд энэхүү анхны агаарын хөлөг “Боинг 767-300ER” онгоцыг бид даатгасан.
  • Түүхийн үнэт дурсгал, соёлын өв болох “Тироннозавр Батаар” үлэг гүрвэлийн араг яс Монгол эх нутагтаа ирэх мөчөөс эхлэн манай хамгаалалтанд багтсан. Энэхүү батаар нь зөвхөн Монголоос олддог ба 70 сая жилийн тэртээгээс Монгол нутгийн газар шороонд өдий хүртэл хадгалагдаж үлдсэн байгалийн үнэт олдвор юм.
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn