Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Мандах бүртгэл дээд сургууль
Санал өгөх
201
Саналын тоо
Танилцуулга
Утас:
631183, 631903, 631915, 635949
Facebook:

Монгол улсын дээд боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсэн он жилүүдтэй хөл нийлүүлэн хөгжиж ирсэн Мандах бүртгэл дээд сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан тус сургуулиар овоглосон нийт төгсөгчид, оюутан залуус, эрдэмтэн багш, ажиллагсаддаа баярын мэнд дэвшүүлж биднийг үргэлж дэмжиж, тусалж хамтран ажиллаж ирсэн байгууллагууд, хамт олон, хувь хүмүүс, түншлэгч нартаа чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье.

        Туулж ирсэн 20 жилийн өндөрлөгөөс харахад манай сургууль олон сайхан бахархах, тэмдэглэх зам мөрийг Монгол улсын Дээд боловсролын болон Бүртгэл санхүүгийн салбарт үлдээж ирсэнийг тэмдэглэхэд таатай байна.

    Бид байгуулагдсан үеэсээ “Нягтлан бодогч” гэдэг чухал, хариуцлагатай сайхан мэргэжлийг байх ёстой байр сууринд нь хүргэх, өнөөгийн нийгмийн шаардлага, шалгуурыг хангасан мэргэжилтэн бэлтгэх, Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогцолоог төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилгыг дэвшүүлэн тавьж  сэтгэл, зүтгэл нэгтэй манай хамт олон, мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжил нэгт нөхдийн дэмжлэг дор тодорхой үр дүнд хүрсээр ирлээ.

    Өнөөдөр дээд сургуульд элсэгчдийн нэлээд нь энэхүү мэргэжлээр суралцах сонирхолтой болсон, тухайн байгууллагын “чухал хүмүүс”-ийн тоонд нягтлан бодогчид орох болсон, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн, төлөвшүүлэх, нягтлан бодогч нарыг нэгтгэж, мэргэжлийн хувьд залж удирдан, мэргэжил цолыг нь ахиулах, дээшлүүлэх ажлыг эрхэлдэг төрийн бус байгууллагуудыг байгуулах, удирдах, бэхжүүлэх, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн стандартыг боловсруулж батлуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулах, түүнчлэн нягтлан бодогч бэлтгэдэг сургуулиуд олимпиадад оролцох, түүндээ ач холбогдол өгдөг болсон, нягтлан бодох бүртгэлийн багш нар шилдгээ тодруулдаг болсон, эрдэм шинжилгээ судалгааны ажилд өргөн оролцдог болсон, мэргэжлийн ном сурах бичгийг шинэчлэн бичих, орчуулах ажил идэвхжсэн зэрэг чухал ажлуудыг санаачлан, төлөвшүүлэхэд манай хамт олон идэвх, санаачлагатай оролцож ирлээ.

      Манай нэрийн хуудас болсон төгсөгчдийн 90 шахам хувь нь тодорхой ажил эрхэлж олон зуун төгсөгчид салбартаа хариуцлагатай алба хашиж, олон арван төгсөгчид өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын сургалтанд амжилттай суралцаж, бас зарим төгсөгчид тухайн орны мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч үндэстэн дамнасан компаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаад бид бахархалтай байна. Энэхүү 20 жилийн ойн өндөрлөгөөс олсон ололт, амжилтаа дурьдахын зэрэгцээ сургалтаа олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэх ойрын болон хэтийн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө   чармайн ажиллах нөр их хөдөлмөр хүлээж буйг тэмдэглэх нь зүйтэй.

     Юуны өмнө бид сургуулийн удирдлага зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, багш нараа эрдэмжүүлэх, эрдэм судлалын ажилд өргөн оролцуулах, ажиллах нөхцөл бололцоог нь улам сайжруулах, сургалтанд орчин үеийн технологийг тасралтгүй нэвтрүүлэх, сургалтын техник хангамж, материаллаг баазаа өргөтгөх, оюутанд үзүүлэх үйлчилгээг улам чанартай, шуурхай, хүртээмжтэй болгох, гадаад харилцаа,  хамтын ажиллагаагаа  өргөтгөх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд цаашид илүү шургуу, санаачлагатай, эрчимтэй ажиллах шаардлага манай хамт олны өмнө тавигдаж байна.

       Анх бид 6 багш 60 гаруй оюутантай түрээсийн байранд хичээл сургалтаа эхэлж байсан бол өнөөдөр манай сургууль 2000 шахам оюутантай , Дархан-Уул аймагт салбар сургуультай, нийтдээ 80 шахам багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийгмийн олон салбарт 4000 шахам төгсөгчид маань нэр төртэй хөдөлмөрлөж, суралцаж буй оюутнууд маань сурлага, спорт, урлагийн амжилт бүтээл арвинтай байж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж байдагт нь бид бүхэн бахархалтай байдаг билээ. 

        Цаашид Мандах Бүртгэл дээд сургуулийг олон улсын жишигт хүрсэн сургууль болгон хөгжүүлэх хэтийн зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө манай хамт олон итгэл зүтгэлтэй сурч, хөдөлмөрлөж байгаад баяртай байна. 

                                 

Эрдэм номын буян мандан бадарч

сайн, сайхан үйлс дэлгэрч байх болтугай.

Ерөнхий захирал  дэд профессор Г. Нанжид

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn