Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Радио телевизийн дээд сургууль
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
122
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Хэтийн зорилго:

Монгол Улсын радио, телевизийн сургалт-судалгаа, шинжилгээ-уран бүтээлийн төв болох явдал мөн.

Эрхэм зорилго:

“Эх орны эрх ашгийг дээдэлж, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг, хүнлэг энэрэнгүй үзэл, онол, дадлага, уран чадвартай, бие даан ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэл бүхий мэргэжилтэн бэлтгэх нь сургуулийн эрхэм зорилго мөн.

Танилцуулга:

СУИС-ийн РТВС нь 1996 онд байгуулагдсан. Радио, телевизийн мэргэшсэн уран бүтээлч дагнан бэлтгэдэг Монголдоо цорын ганц төрийн өмчийн сургууль юм. Тус сургуульд Монголын радио, телевизийн үе үеийн нэртэй, туршлагатай уран бүтээлчид багшилдаг бөгөөд 2010-2011 оны хичээлийн жилд 731 оюутан радио, телевизийн сэтгүүлч, найруулагч, зураглаач, инженер, зураг дизайны мэргэжлээр суралцаж байна.

Багш нарын дотор Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн 1, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн 5,  Улсын зөвлөх инженер -1, Соёлын тэргүүний ажилтан 4, Радио, Телевизийн тэргүүний ажилтан 12, Боловсролын тэргүүний ажилтан 4, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналтан 1, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн нэрэмжит шагналтан 3, ган үзэгтэн 3 байдаг.

Төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ монголын хэвлэл мэдээллийн болон урлагийн байгууллагуудад ажиллаж байна. Тухайлбал: UBS, Боловсрол суваг, МҮОНРТ, Монгол ТВ, TҮ-5, TҮ-9, MN-25, TҮ-8, TM , C-1, ntү, SBN, Сансар, Ийгл, B. tү,  Шууд, BTҮ зэрэг телевизүүд, FM радио, сонинуудад манай сургуулийг төгсөгчид амжилттай ажиллаж байна.

Өнөөдөр тус сургууль өөрийн орны боловсролын тогтолцоонд байр сууриа нэгэнт олсон, сургалт-эрдэм шинжилгээ-уран бүтээлийн төв болох үндэс суурь тавигдаж, орчин үеийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг боловсролтой, бодит мэдээлэл, ёс зүйг эрхэмлэн үзэгч, сонсогчдод хүргэх чадвартай боловсон хүчнийг мэдээллийн зах зээлд бэлтгэн нийлүүлэх боломж бүрджээ.

СУРГУУЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Арга, билэг
  • Авъяас, хөдөлмөр
  • Үндэсний соёл
  • Эрх чөлөө
  • Энэрэхүй ёс 

- See more at: http://www.sbm.msuac.edu.mn/menu/119#sthash.0YYHnNhz.dpuf

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn