Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Хөдөө аж ахуйн их сургууль
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
1912
Саналын тоо
Танилцуулга
Утас:
341377
Facebook:

ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замнадынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 8, орон нутгийн салбар 3 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтанд 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. 

 

ХААИС-ийн түүхийн товчоо:
- 1942 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал эмнэлгийн анги нээгдсэн

- 1943 он МУИС-ийн бүрэлдэхүүнд Мал зүйн анги нээгдсэн
- 1946 он МУИС-ийг анхны 16 малын их эмч төгссөн.
- 1949 он МУИС-ийн дэргэд Хөдөө аж ахуйн факультет байгуулагдсан.
- 1958 оны 4-р сарын 15-нд МУИС-аас Мал эмнэлэг, Мал зүй, Агрономи гэсэн үндсэн 3 салбартайгаар бие даасан  Хөдөө аж ахуйн дээд сургууль болсон.
- 1960 он Инженер механикийн факультет байгуулагдсан;
- 1961 он Хөдөө аж ахуйн хүрээлэн мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан гэсэн 3 салбартайгаар байгуулагдсан. 
- 1963 он Ургамал, газар тариалангийн хүрээлэн байгуулагдсан.
- 1967 он Хөдөө аж ахуйн эдийн засгийн анги нээгдсэн.
- 1968 он Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.
- 1972 он Эчнээ ангийн сургалт эхэлсэн.
- 1982 онд Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.
- 1987 он Хөдөө аж ахуйн эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан.
- 1993 он ХААДС-ийг Засгийн газрын тогтоолоор Хөдөө аж ахуйн үндэсний их сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан.
- 1999 он Экологи, технологи, хөгжлийн сургууль байгуулагдсан.
- 2001 он Байгалийн ухааны сургууль байгуулагдсан.
- 2001 онд ХААИС бүрэлдэхүүний сургуулийн бүтэц зохион байгуулалтад шилжсэн.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn