Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Техник Импорт ХК
Санал өгөх
956
Саналын тоо
Танилцуулга
Утас:
976-11-685281, 685149, 685190, 685018
Facebook:

“Техник импорт ХК” нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 12-р сарын 10-ны өдрйин 380 тоот тогтоолоор Монгол улсын гадаад худалдааны “Техник импорт нэгдэл“ нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. Монгол улсын УААА-н бүхий л салбарт (ХАА-н техник, автомашинаас бусад) шаардлагатай эрчим хүч, уурын зуух, халаалт, хөргөлт, холбоо, телевиз, кино, нийтийн ахуйн үйлчилгээ, худалдаа нийтийн хоол , ус цаг уур, лабратори, хянах болон тооцоолох техник, зам , барилгын өргөх тээвэрлэх машин тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгслэлийг гадаадаас импортоор худалдан авах үүргийг “Техник импорт нэгдэл“ нь тухайн үед бүрэн хариуцан ажиллаж байв.

Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд салбарын бүх яамдаас дээрх төрлийн барааны гадаад захиалгыг хүлээн авч нэгтгэн, тухайн үеийн ЗХУ болон социалист бусад орнууд түүнчлэн барууны зарим орнуудтай (Япон, Англи, Герман, Итали гэх мэт) бараа худалдан авах гэрээ хэлцэл байгуулан нийлүүлж байлаа. Мөн Яамдын харъяа томоохон үйлдвэр аж ахуйн газруудад зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүдийг гадаад орнуудаас урьж гэрээ байгуулан ажиллуулж тэдгээрийн ажил үүргийн биелэлт үр дүнд хяналт тавьж дүгнэн ажиллаж байв. УААА-д нийлүүлж, суурилагдсан машин тоног төхөөрөмжийн баталгаат хугацааны техник үйлчилгээний үүргийг хүлээж , энэ талаар холбогдох улс орнуудтай гэрээ хэлцэл байгуулан хэрэгжүүлж байлаа.

Материал Техникийн Хангамжийн Улсын хороог 1974 онд байгуулснаар Монгол улсын хэмжээний импортоор нийлүүлэгддэг бүхий л машин тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийн хангамжийн балансжилт, тасралтгүй жигд хангах зорилтыг зангидаж, энэ үүргийг тус хорооны “Тоног төхөөрөмж хангамжийн ерөнхий газар” шууд хариуцан Яам, газруудаас гадаад захиалгыг хүлээн авч, хянан нэгтгэж Гадаад Худалдааны Яамны Техник импорт нэгдэлд уг захиалгаа хүргүүлдэг, тэдний гадаад орнуудтай байгуулсан гэрээ контрактын дагуу ирсэн барааг УААА-н салбаруудад хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан нийлүүлэх үүргийг гүйцэтгэж ирэв. Яам улсын хороодын зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1988 оноос Гадаад Харилцааны Яамны “Техник импорт нэгдэл” МТХУХорооны “Тоног төхөөрөмж хангамжийн ерөнхий газар” хоёр нэгдэж ”Техник импорт хангамжийн нэгдэл” болжээ.

“Техник импорт хангамжийн нэгдэл” нь дээрх хоёр байгууллагын үүргийг нэгтгэн хариуцаж ажиллаж байлаа. Техник импорт хангамжийн нэгдэл 1994 оноос хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Техник импорт” ХК болон зохион байгуулагджээ. Өнөө үед тус компани нь үйлдвэр техникийн зориулалттай тоног төхөөрөмж хэрэгслэл, өргөн хэрэгцээний бараа, барилгын материалын бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж 50 гаруй ажилагсадтайгаар ажиллаж байна.

Тус компани нь цемент, барилгын бусад туслах материал, хөргөгч, цахилгаан зуух, цахилгаан техникийн хэрэгслэл, мотоциклыг Монгол улсын хэмжээнд худалдах, лизингийн худалдаа хийх үйлчилгээг явуулж, Хөтөлийн цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ОХУ-д гаргаж байгаа нь улсын нийгэм эдийн засагт оруулж буй бидний зохих хувь нэмэр юм. Тус компани нь жилд 3-4 тэрбумын борлуулалт хийдэг бөгөөд улсын төсөвт 400-500 сая төгрөг төлдөг болно. 2008 онд 50 жилийн ойг угтаж манай хамт олон борлуулалтыг 6 тэрбумд хүргэж 600 сая төгрөгийн ашигтай ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Тус компани нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд үндсэн хөрөнгийнхөө ашиглалтыг сайжруулан байгууллага хувь хүмүүст ачаа барааг ачих буулгах хадгалах зориулалт бүхий 30,0 тонн гүүрэн кран, агуулах, талбай, тохилог ажлын байрыг түрээслүүлэн тэдгээр байгууллага хувь хүмүүстэй харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Мөн барилгын материал, цемент техникийн барааны бөөний худалдаа эрхэлдэг 2 захад нийт 200 гаруй ажлын байрыг бий болгож, жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Цаашид тус компани өөрийн үйл ажиллагааг өргөтгөн орчин үеийн бөөний худалдааны төвийг иж бүрэн зохион байгуулж, хэрэглэгчдэд хэрэгцээт бараа материалыг нэг дороос худалдан авах боломж, нөхцөл, бололцоог бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn