Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
ЖҮР ҮР ХХК
Санал өгөх
550
Саналын тоо
Танилцуулга
Утас:
11345812 11367722
Facebook:
Website:

Хэрэглэгч та бүхний хэзээний сайн танил болсон “Жүр Үр” ХХК маань анх 1998 онд 1 технологич, 2 ажилтантайгаар байгуулагдаж, бялуу үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байлаа.
Өдгөө манай компани нь бялуу бэйкерийн салбарт “Жүр Үр" бэйкери, мөн нийтийн хоолны салбарт “Wine & Dine” хэмээх ресторанаар үйл ажиллагаагаа явуулан, нийт 300 гаруй ажиллагсадтай болж, хэрэглэгч та бүхнийхээ сэтгэл ханамжийг дээд түвшинд байлгах зорилгод нэгдэн ажиллацгаадаг.
Жүр Үр бэйкери маань Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад байрлах өөрийн 6 салбар бэйкери болон бусад супермаркетуудаар дамжуулан хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ хүргэж байна. Бидний 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд Жүр Үр бэйкери нь салбартаа тэргүүлэгчийн тоонд зүй ёсоор орох болсон бөгөөд эрүүл, аюулгүй, чанартай, стандартын шаардлагыг бүрэн хангасан, баталгаат, шинэлэг бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ үйлчилж тэдний талархал, хүндэтгэлийг зүй ёсоор хүлээн, амжилттай ажиллаж байна.
Манай бизнесийн шинэ нэгж болох 2009 онд байгуулагдсан Wine & Dine ресторан маань хэрэглэгчдэдээ Мексик, Европ, Монгол зоог болон олон нэр төрлийн дарсны баялаг цуглуулганаас санал болгон үйлчилдэг.

Жүр Үр ХХК нь МҮХАҮТ-ын зөвлөлийн гишүүн, Монголын Хүнсчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгууллага болсон нь манай компанийн бизнесийн нэр хүнд сайн, тэргүүний, санаачлагч байгууллага болсныг харуулж байна.
Манай компани 15 жилийн хугацаанд Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр, Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, шилдэг бүтээгдэхүүний болон бусад шагналыг удаа дараа хүртэснээс гадна шилдэг татвар төлөгч байгууллагаар 2 удаа шалгарчээ.
2012 онд “Монгол-Японы Төв”-ийн “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх” төсөлд шалгарч, компанийн үйл ажиллагааг сүүлийн үеийн чиг хандлагын дагуу зохион байгуулах, ажлын үр дүнг сайжруулах, хүний нөөцийн удирдлагыг сайжруулах чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn