Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Цагаан Хуаран Консалтинг ХХК
Санал өгөх
154
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Цагаан Хуаран Консалтинг” ХХК нь гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө зуучлал, хөрөнгө оруулалтын чиглэлээр 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Бидний хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд гэр хороололд дахин төлөвлөлт хийж инженерийн хангамж, дэд бүтэцийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

Манай төслийн гүйцэтгэгчээр барилгын салбарт 60 гаруй жилийн туршлагатай “Бээжин Констракшн Инженеринг Групп” компани хамтарч ажилладаг бөгөөд барилгын чанрыг өндөр түвшинд барихын тулд бүрэн цутгамал хийцлэлтэй 8 баллын хүчтэй газар хөдлөлтөнд тэсвэртэй, сүүлийн үеийн шинэ техник, технологийг ашиглан хэрэглэгчийн хүсэл сонирхол нийцсэн орон сууц барьж байна.

Цагаан Хуаранчууд бид барилгын чанар, стандарт норм дүрмийг хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилт болгон ажилладаг бөгөөд цаашид импортыг орлох барилгын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох мөн байгальд ээлтэй шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, захиалагчдынхаа эрх ашгийг өндөрт өргөж, салбарынхаа шилдэг компани болох зорилт тавин ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Шинэ Улаанбаатарыг бүтээн цогцлооно.

{ ЭРХЭМ ЗОРИЛГО }

Бид хэрэглэгчидийн сэтгэл ханамжийг өндөрт өргөж, байгальд ээлтэй техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн, Монгол Улсын барилгын салбарын манлайлагч бүтээн байгуулагч компани байхад оршино.

ҮНЭТ ЗҮЙЛС

Бидний үнэт зүйлс нь Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлон бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрх бүхнээ дайчлан нэгдэн нийлсэн ХАМТЫН ХҮЧ дээр тогтдог юм.

УРИА

Хөгжлийг өөрөөсөө эхлэе!

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn