Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Эрэлт Импекс ХХК
Санал өгөх
132
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70113431
Facebook:

"Эрэлт Импекс" ХХК нь 2000 оноос эхлэн Барилгын салбарт хөл тавьж өнөөдрийг хүртэл тасралтгүй, амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн арвин их дадлага туршлагатай, зах зээлийн шударга өрсөлдөөнд өөрийн байр сууриа олсон,10 жилийн жилийн түүхтэй байгууллага юм. Тус хугацаанд өөрийн тогтвортой, чадварлаг инженер техник болон удирдах ажилчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр олон тооны барилга , объектуудыг Монгол улсын барилгын чанар, стандарт, хуулийн дагуу бие даан гүйцэтгэж , ажил улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулаад байна.

Үүнээс дурьдвал:

- 2002 онд СБД, БЗДүүргүүдэд үйлчилгээтэй 5 давхар 2 орон сууц.

- 2003 онд СХД -т 4 давхар үйлчилгээний барилга.

- 2004 онд БЗД -т 6 давхар 32 айлын орон сууц.

- 2005 онд Олон Улсын Дээд Сургуулийн II хичээлийн байр болон тус сургуулийн 20 айлын орон сууц.

- 2006 онд Өөрийн компанийн оффисийн болон агуулахын байр.

- 2007 онд БЗД-т Шинжлэх Ухааны Академийн 24 айлын орон сууц.

- 2008 онд БГД -т эмнэлэг, үйлчилгээтэй, 6 давхар, 20 АОС -ны барилга зэрэг нийт 425'318'800'000.0 төгрөгийн дүнтэй барилга обьектууд байна.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "100000 Aйлын Орон Сууц" - ны хөтөлбөрт хамрагдан өөрийн хувь нэмрээ оруулан, ХУД -ийн 10 -р хороонд 9 давхар 63 айлын орон сууцыг амжилттай ашиглалтанд орууллаа. Мөн барилгын үйлдвэрлэлийн бараа материал болох суурийн блок, хүрмэн блок, бага оврын төмөр бетон бүтээц, модон эдлэхүүн буюу хаалга, цонх, шалны хөвөө мод, даацын ба даацын бус ялуу, шатны гишгүүр , замын хашлага, бетон хольц зэргийг МУ-д мөрдөгдөж буй "Барилгын Материал Үйлдвэрлэлийн Стандарт" -ын дагуу үйлдвэрлэж өөрийн барилга угсралтын ажлын хэрэгцээг бүрэн хангаж ашиглан, адил салбарын харилцагч байгууллагууддаа нийлүүлж байна.

Тус компанийн барилгын салбарын амжилт ололтыг үнэлэн 2005 онд "Монголын Барилгачдын холбоо"-ны нэрэмжит "Хүндэт диплом", "Монголын Барилгын Мэргэжилтэй Ажилчдын Холбоо"-ны "Өргөмжлөл", 2007 оны "Шилдэг Барилгын Байгууллага " өргөмжлөлөөр шагнасан.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn