Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Изинис Эйрвэйз ХХК
Санал өгөх
776
Саналын тоо
Танилцуулга
Утас:
+976 11 313183 , +976 11 311967
Facebook:

Изинис Эйрвэйз нь орон нутгийн чиглэлд хамгийн олон зорчигч тээвэрлэгч Иргэний агаарын тээврийн тэргүүлэгч компани юм. Тус компани нь 2006 онд хөрөнгө оруулалтын тэргүүлэгч компани болох Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Изинис Эйрвэйз компани нь хуваарьт болон улирлын шинж чанартай нислэгүүдийг нийслэл Улаанбаатар хотоос Сааб 340Б, Авро Ар-Жэй 85 загварын агаарын хөлгүүдээр үйлддэг. 

 

Одоо бид орон нутгийн 14 чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, олон улсад БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын чиглэлд хуваарьт нислэг үйлдэн ажиллаж байна. Түүнчлэн Изинис Эйрвэйз компани нь БНХАУ, ОХУ болон Казахстан улсууд руу олон улсын захиалгат нислэгийн үйлчилгээ үзүүлдэг.

 

Изинис Эйрвэйз компани нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойшхи таван жилийн хугацаанд нийт 15,450 нислэг үйлдэж, 343,122 гаруй зорчигч тээвэрлэсэн байна. Энэ хугацаанд Изинис Эйрвэйз нь төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, уул уурхайн тэргүүлэгч компаниуд, аялал жуулчлалын компаниуд, билет борлуулагч агентлагууд болон олон нийтийнитгэлийг хүлээсэн, найдвартай агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч болж чадсан юм.

 

Бид дэлхийн стандартад хүрсэн техникийн үйлчилгээ үзүүлэхийн тулд агаарын тээврийн салбарт мэргэшсэн, туршлагатай гадаадын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, өөрийн ажиллагсдыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтанд хамруулан ур чадвар, чадавхийг сайжруулан энэ чиглэлээр дэлхийн шилдгүүдтэй хамтран ажиллаж байна. Изинис Эйрвэйз компани нь Люфтханза Техник Швейцарь ба Олл Ниппон Эйрвэйз компаниудтай урт хугацааны түншлэлийн харилцаа тогтоон ажиллаж байна.

 

Изинис Эйрвэйз компанийн эрхэм зорилго нь Монгол улс болон хөрш зэргэлдээ бүс нутгийн хооронд найдвартай, тав тухтай агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэн, Төв болон Зүүн хойд Азийн бүсийн агаарын тээврийн тэргүүн зэргийн сонголт байхад оршино. Ингэхдээ тус компани нь өөрийн аюулгүй, найдвартай, найрсаг үйлчилгээ үзүүлэх үндсэн зарчмаа чанд баримтлах болно.

 

Ойрын ирээдүйд тус компани нь үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлэх, нислэгийн аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг хангасан тээвэрлэгч болох, гадаадын агаарын тээврийн компаниудтай стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилго тавиж ажиллаж байна. Мөн2012 онд Изинис Эйрвэйз компани нь олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны стандартын гэрчилгээг авах зорилт тавин ажиллаж байна.

 

“Eznis” гэдэг нь ‘хялбар нислэг’ гэсэн утгатай бөгөөд “ez” нь амар хялбар гэдгийг илэрхийлэх easy гэсэн англи үгийн хураангуйлал, “nis” гэдэг нь монголоор “нис” гэсэн үг юм. Бид зорчигчдоо тав тухтай, тайван амгалан аялан явах нөхцөлийг нь бүрдүүлсэн найрсаг үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Иймээс ч манай компанийн уриа “Туулах тэнгэр цэлмэг, Тухлах зорчигч амгалан.”

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn