Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Мөнххада ХХК
Санал өгөх
1242
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

Мөнххада”компани нь 2013 онд “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч Японы алдарт Жи Лайон группийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2014 онд  Улаанбаатар хотын А зэрэглэлд Toyota автомашины үзэсгэлэнгийн танхимыг,  2016 онд  Яармагт Үзэсгэлэнгийн танхим, Засвар үйлчилгээний төв буюу Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвийг ашиглалтад оруулж байна.

“Мөнххада”компани  өнөөдөр нүүдэлчин Монголчуудын дунд чанар, эдэлгээгээрээ шалгарч  нутагшсан Япон улсын нэрийн хуудас болсон Тоёота брэндийн 11 төрлийн автомашиныг Монголын үнэнч хэрэглэгчиддээ хүргэж байна. Монгол  орны эрс тэс уур амьсгал, бартаат замд чанараараа тэнцэж монголчуудын итгэлт сайн хүлэг болж чадсан Тоёотагийн Ланд Круйзер 200, 76, 78, 79 загварууд, Рав-4, Хайсе, Прадо, Альфард, Приус  автомашины шинэ загваруудыг  худалдаа, лизингийн хамгийн уян хатан нөхцөл, чанартай цогц үйлчилгээгээр  санал болгож чадаж буйдаа “Мөнххада”-гийнхан  бахархалтай байдаг юм.

Тэд төмөр хүлгийн  төгс манлайг нь сонгон хэрэглэдэг үйлчлүүлэгчиддээ  автомашины цогц үйлчилгээг бүрэн дүүрэн өгөх шилдэг арга барилаар ажиллаж ирлээ. Улмаар эх дэлхийдээ ээлтэй Тоёотагийн эрхэм зорилгод нэгдэн автомашины нано технологийг өөрийн охин компани Мэйжиг Инженеринг Авто компаниар дамжуулан монголын хэрэглэгчиддээ хүргэхээс гадна үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж эхэлснийг дуулгахад таатай байна.

 

Өдгөө “Мөнххада”компани  үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Монгол улсад жишиг  засварын төвийг нээж байна. Үзэсгэлэнгийн танхим, Засвар үйлчилгээний төв буюу Тоёотогийн албан ёсны үйлчилгээний төвд 25 жилийн туршлагатай гадаад инженерийн удирдлага дор мэргэшиж буй монгол инженерийн баг өдөртөө 80 машиныг хүлээн авч Япон, Итали улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж эхэллээ.

250 машины зогсоол бүхий Тоёотогийн албан ёсны үйлчилгээний төвд  10 машины шоу рүүм, хүүхдийн тоглоомын талбай, кофе шоп, хүлээлгийн танхим ажиллаж үйлчлүүлэгч таны тав тухыг нэгэн цэгээс бүрэн хангах боломжийг бүрдүүллээ.  Мөн орчин үеийн тав тухтай үйлчилгээний төвд хүрэлцэн ирсэн хэн бүхнийг найрсагаар угтан авч үйлчилж байна.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn