Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Улсын тэргүүний 84-р сургууль
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
2650
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:
Website:

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

  1. БайгууллагыннэрУлсын тэргүүний 84-р сургууль

 

  1. Лого

 

 

  1. Сургуулийн эрхэм зорилго:Сургалтынхөтөлбөрийнагуулга, хичээлийнтехнологийгболовсронгуйболгох, сургуулийнхэвшинж, сургалтынчанарыгсайжруулахсургуулийнүйлажиллагаандэцэгэх, олоннийтийгтатаноролцуулахзамаарсургуулийнүнэлэмжийгдээшлүүлэхулмаарнийгмийнэрэлт, шаардлагаднийцэхүйцорчинүеийнзагвар “Жишигсургууль” болох
  2. Сургуулийн товч танилцуулга:Тус сургууль 1989 онд байгуулагдсан. 1260 хүүхдийн хүчин чадалтай. Одоо 2016 оны байдлаар бага ангийн 48, дунд ангийн 28, ахлах ангийн 18, нийт 94бүлэгт 4500орчим сурагч суралцаж байна. Нийт180 гаруй багш, ажиллагсадтай. Үүний 150 нь багш сурган хүмүүжүүлэгчид.

     - Багш Хөгжлийн Төв, Арга зүйн кабинет, Хүүхэд хөгжлийн төв, Эцэг эхийн өргөөтэй. 220 хүний суудал бүхий Соёлын төвтэй, 15000 орчим номбүхий номын сантай, хичээлээс гадуур заавал унших, олдоц ховор 600 гаруй номыг цахим хэлбэрт оруулсан “Цахим номын сан”-тай. Сургуулийн гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, гүйлтийн зам, газрын теннисний  талбай бүхий иж бүрэн спортын талбайтай. Багш нарын мэргэжлийн хамтлаг буюу Заах аргын секц 10 байдаг бөгөөд тус бүртээ ажлын өрөөтэй.

Боловсролын шинэчлэлд бид тэргүүлэгчид:

  • 1992 онд улсын хэмжээнд анх удаа сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолбор сургууль болсон.
  • 1993 оноос анх удаа 6 настай лицей анги нээн хичээллүүлж эхэлсэн. 16 жилийн дараа улсын хэмжээгээр 6 настныг элсүүлэн сургадаг болсон.
  • 1998 онд хөдөлмөр зохион байгуулалт хийж, улсын хэмжээгээр ажлын 6 өдөртэй байхад ажлын 5 өдөрт шилжиж байв.
  • ЕБС-уудаас анх удаа 1998 онд сургуулийн туг, дуу, магтаал, тэмдэг, логотой болсон.
  • ЕБС-уудаас анх удаа 1999 онд сургуулийн түүхэн ном хэвлүүлж, баримтат кино хийлгэсэн.
  • 2009 онд сургалтын болон удирдлагын бүх үйл ажиллагааг програмчилсан монголын анхны “Цахим сургууль” болсон.
  • 2011, 2012 онд “Цахим сургалт” төслийг хот хөдөөгийн 29 сургуульд амжилттай удирдан хэрэгжүүлж 2700 орчим багш нарыг ажлын байран дээр нь хөгжүүлэх сургалт зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Мөн дээрх 29 сургуульд “Багш хөгжлийн төв” бий болгон өгч, Мобиком корпорациас нийтдээ 970 гаруй сая төгрөгийн материалын хөрөнгө оруулалт хийлгэсэн.
  • 2013 онд “e-class” шинээр бий болгож, сургалтын “Цахим сан”-тай болсон.
  • 2014 онд “Дүрс дуу бичлэгийн студи” шинээр бий болгосон.
  • 2013-2016 онд буюу сүүлийн 4 жилд сургалтын чанарын индексжүүлэлтийн шалгаруулалтаар 84 дүгээр сургуулийн багш нараас
  • 2013 онд 6 багш 11 сая төгрөгөөр
  • 2014 онд 5 багш 11 сая төгрөгөөр
  • 2015 онд 8 багш 17 сая төгрөгөөр
  • 2016 онд 28 багш 34,5 сая төгрөгөөр нийт 47 багш 73,5 сая төгрөгөөр шагнагдаж нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудаа тэргүүлж байна.
  • 2015 онд 84 дүгээр сургууль сургалтын чанараар нийслэлд тэргүүлж 10 сая төгрөгөөр шагнуулсан.

 

Гүнзгий сургалтанд чиглэсэн үйл ажиллагаа:

  • 1993 оноос 1-10-р ангийн сурагчдад Математикийн гүнзгий сургалт
  • 1998 оноос 2-10-р ангид Япон, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт
  • 2008 оноос урлагийн (бүжиг, шанз, ёочин, ятга, морин хуур, төгөлдөр хуурын) хөгжүүлэх сургалт явуулж эхэлсэн.
  • 2011 оноос эдийн засгийн лицей анги нээж, шатар, шёоги шатар, анзан, сорабан сампингийн сургалт явуулж эхэлсэн.
  • 2013 оноос уран нугаралт, уртын дуу
  • 2014 оноос хөөмэй, даралтат үлээвэр хөгжим, 100-н буудалт даам, го даам, осэрогийн сургалт

 

  1. Сургуулийн амжилт:

Он

Амжилт

1

1994 он

“Дүүргийн тэргүүний сургууль”

2

1998 он

“Дүүргийн тэргүүний сургууль”

3

2004 он

  • БСШУЯ, МБНХ-ны “Багшийг хөгжүүлэгч байгууллага”
  • НХЭАХН-ийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага

4

2005 он

  • МУБИС-ийн “Клиник сургууль”
  • НИТХ-ын тэргүүлэгчид, НЗД бөгөөд УБ хотын захирагчийн “Хүндэт өргөмжлөл”

5

2006 он

НЗДТГ, УБ хотын Захирагчийн ажлын алба, НШУБГ-ын өргөмжлөл

6

2007 он

“Эрүүл орчин бүрдүүлсэн шилдэг сургууль” өргөмжлөл

7

2008 он

БЗД, ЗДТГ, БЗД-ийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл

8

2009 он

  • “Анхны цахим сургууль”
  • “Шилдгийн шилдэг сургууль” өргөмжлөл
  • Салбартаа тэргүүлэгч “Оюун ухааныг эрхэмлэгч шилдэг хамт олон” өргөмжлөл

9

2010 он

Японы ЭСЯ-ны хүндэт өргөмжлөл

10

2011 он

  • “Авъяастан сургууль” өргөмжлөл
  • “Нийслэлийн тэргүүний өмч эзэмшигч байгууллага” өргөмжлөл
  • “Хүүхдэд ээлтэй сургууль’ өргөмжлөл
  • “Нийслэлийн шилдэг ЕБС”
  • “Багшийн хөгжлийг дэмжигч сургууль” өргөмжлөл
  • НДД-ийн шимтгэл төлөгч үлгэр жишээч байгууллагын “Чандмань Эрдэнэ”         

          өргөмжлөл

  • Монгол улсын иргэдийг ажлын байр, амьдралын баталгаатай болгож буйг үнэлэн “Шилдэг бүтээмжит хамт олон” өргөмжлөл

11

2012 он

  • “Нийслэлийн тэргүүний сургууль”
  • “Авъяастан сургууль” өргөмжлөл 2 дахь удаагаа

12

2013 он

  • “Улсын тэргүүний сургууль”.
  • “Тамхигүй орчин бүрдүүлсэн сургууль”
  • “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”
  • ММСС, НЭМГ-аас хэрэгжүүлж буй “Эрүүл сургууль” төслийн шилдэг түнш, “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”
  • НХЗГ-ын “Хүүхдийн авьяасыг дэмжигч байгууллага” хүндэт өргөмжлөл
  • БЗД-ийн “Багш нарын 5 төрөлт спортын тэмцээн”-нд тэргүүн байрны цом

13

2014 он

  • Монголын нийгмийн даатгалд даатгуулагчдын холбооны “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон” өргөмжлөл
  • Сургалтын чанарын  индексжүүлэлтээр нийслэлд тэргүүлэгч сургууль

14

2015 он

  • Сургалтын чанараар нийслэлд тэргүүлж батламж, 10 сая төгрөгөөр шагнуулав.
  • Монголын хүүхдийн спортын V их наадмын “Спортыг дэмжигч шилдэг сургууль” өргөмжлөл
  • МУ-ын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Лувсаншаравын нэрэмжит шагнал “Хүүхдийн авьяасыг дэмжигч шилдэг сургууль” өргөмжлөл
  • Монголын Физикийн багш нарын холбооны “Хүндэт өргөмжлөл”

15

2016 он

  • Монголын япон хэлний багш нарын холбооны “Хүндэт өргөмжлөл”
  • БЗД-ийн “Багш нарын 5 төрөлт спортын тэмцээн”-нд тэргүүн байрны цом /2 дахь удаагаа/
  1. 6. Сургуулийнхаяг, утас, И-мэйлхаяг:БЗД-ийн 18-р хороо, 13-р хороолол, School84.edu.mn
Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn