Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Bichil Globus
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
531
Саналын тоо
Танилцуулга
Утас:
Facebook:

Мэндчилгээ

 

Эрхэм таны энэ өдрийн амар, амгаланг айлтган мэндчилж байна.

Бичил Глобус Группийн хамт олон, харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! Бид 8 жилийн өмнө үүдээ нээн өрхөө татаж бизнесийн гараагаа эхэлж байсан бол өнөөдөр “Санхүүгийн зах зээлд жишиг болохуйц Олон улсын санхүүгийн нэгдэл болох” зорилго тавин идэвх зүтгэлтэй ажилласны үр дүнд МУ-ын бичил санхүүгийн зах зээлд өөрийн байр сууриа эзэлж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээн ажиллаж байна.

Манай хамт олон санхүүгийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэхийн тулд дэлхийн бичил санхүүгийн зах зээлийн шинэ ололт амжилтыг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлэх зорилт тавин үйл ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа амжилттай хэрэгжүүлж яваадаа баяртай байна.

Бид орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн “ТАНЫ САНХҮҮГИЙН ЖИГҮҮР” уриагаа бүрэн хэрэгжүүлж, жижиг, дунд бизнес  эрхлэгч ААН, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн санхүүгийн түргэн шуурхай, уян хатан, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн өндөр тvвшинд үзүүлж, монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан ажиллах болно.

Хамтран ажиллах харилцагч, эрхэм түншүүд та бүхний ажил үйлс дэвжин дээшлэх болтугай.

 

              С.ОТГОНБАТ

 

Бидний тэмүүлэл

АЛСЫН ХАРАА

 

Санхүүгийн зах зээлд жишиг болохуйц 

Олон улсын санхүүгийн нэгдэл болох

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Бид олон улсын бичил санхүүгийн шинэлэг системийг нэвтрүүлж, харилцагчдынхаа амьдралд бодитой дэмжлэг үзүүлэхүйц үнэ цэнэтэй үйлчилгээг хүргэдэг манлайлагч байгууллага байна

 

ҮНЭТ ЗҮЙЛ

 

Харилцагч, үйлчлүүлэгчийг дээдлэх

Шинэчлэл - тасралтгүй сайжруулалт

Ёс зүй - хариуцлага

Багийн ажиллагаа - Найрсаг хамт олон

Мэргэшсэн өндөр чадавхи - Хурд

 

Бичил Глобус Групп өнөөдөр

 

Манай “Бичил Глобус Групп” нь 2009 онд байгуулагдаж, санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 6 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай, салбартаа тэргүүлэгч бичил санхүүгийн байгууллага юм.

Группийн харъяанд:

  • Бичил Глобус Групп ХХК
  • Үлэмж мэлмий ХХК
  • БЭРС Капитал ХХК гэсэн 3 компани үйл ажиллагаа явуулж байна.

Бид бичил санхүүгийн зах зээлд авто машин барьцаалан зээл олгох үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан бол

Өнөөдрийн байдлаар:

  • УБ хотод - 11 салбар
  • Орон нутагт - 11 салбар:
    • Дархан хот, Эрдэнэт хот, Увс, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Сүхбаатар аймгууд, Багануур дүүрэг               нийт  22 салбараар 70 гаруй ажилтан ажиллагсдаараа дамжуулан бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олон үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ, баялаг бүтээгчид нь болсон бизнес эрхлэгч ААН, иргэдэд чиглэсэн санхүүгийн уян хатан үйлчилгээг үзүүлж, тогтвортой хамтран ажилласаар ирсэн. Мөн бид бизнес эрхлэгч нарт бизнесээ vр ашигтай явуулахад нь чиглэгдсэн сургалт, зөвлөх үйлчилгээг өгч хамтран ажиллаж байна.

Бид өнөөгийн зах зээлийн нөхцөлд өсөн нэмэгдэж буй санхүүгийн хэрэгцээг хангахын тулд харилцагч, vйлчлvvлэгчдээ дээдэлж, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бичил санхүүгийн олон талт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, санхvvгийн зах зээлд өөрийн байр сууриа баттай эзлэх зорилго тавин ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаандаа байнга шинэчлэл, өөрчлөлт хийж, чадварлаг хүний нөөцийн багийг бүрдүүлж ирсний зэрэгцээ олон улсын стандарт шалгуурыг хангасан, хамгийн орчин үеийн санхүүгийн програм хангамжийг нэвтрүүлэн ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсээр ирлээ.

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn