Эхлэл Танилцуулга журам Мэдээлэл Бүртгүүлэх
Санал асуулга дуусахад:
Нийт номинациуд: 
66
Нийт нэр дэвшигчид: 
898
Best of Mongolia 2015
Best of Mongolia 2014
Best of Mongolia 2013
Best of Mongolia 2012
Эн Ди Ти Кэй ХХК
Өрсөлдөж буй номинаци:
Санал өгөх
862
Саналын тоо
Танилцуулга
Утас:
70009941
Facebook:
Website:
Мэндчилгээ
 
 

       Бидний амьдарч буй Нийслэл Улаанбаатар хот маань өргөжин тэлж өдрөөс өдөрт өнгө нэмж байна. Шилжилт хөдөлгөөн жил ирэх тусам нэмэгдэж хот суурин газарт тэмүүлэх иргэдийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь Төр засгийн өмнө дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэх асуудал нэн түрүүнд тулгараад байгаа билээ. Нийслэлийн төвлөрөлийг бууруулж орчин үеийн шинэ хот байгуулахад хамгийн оновчтой шийдэл бол шинэ суурьшлын бүсийг байгуулах явдал юм.

        Иймд Шинэчлэлийн Засгийн газраас энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яамны харъяа “Дэд бүтэц” төслийн нэгжийг байгуулсан билээ.

        Аливаа хотын амин судас болсон дэд бүтцийг барьж байгуулахаар зорьж нөр их хөдөлмөрөө зориулж яваа манай төслийн инженерүүд та бидний тохилог ая тухтай ажиллаж амьдрах орчны үндэс суурь болсон дулаан, цэвэр бохир ус, цахилгаанаар хангах эх үүсвэрийг бүтээн байгуулж шинэ Улаанбаатарыг бий болгоход томоохон үүрэг хүлээж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа шинэ хорооллуудыг ус, цахилгаан, дулаанд холбох нийслэлийн 2020 хүртэл ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хорооллууд сүндэрлэн босох үндэс суурийг бий болгоход уг төслийн гол зорилго оршиж байгаа юм.

        Энэ бол төрөөс улс орны нуруун дээрээ үүрч байгаа хувийн хэвшил, тэр тундаа барилгын салбарыг дэмжиж, бүр цаашилбал иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, ингэснээр хот байгуулалтад томоохон түлхэц болж нийгэм улс төрийн түвшинд асар том дэвшил гаргах ирээдүйг бодитойгоор харсан оновчтой шийдвэр болж чадсан юм.

         Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гар нийлүүлэн сэтгэл шулуудан ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газрын энэхүү төслийн үр дүнгээр бидний үр хүүхэд бахархах нь гарцаагүй юм.

Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэтгэсэн,

“Дэд бүтэц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олон

Номинациуд
Гарах
Эхлэл   |    Удирдамж   |    Бүртгүүлэх   |    Холбоо барих
© 2016 http://bestofmongolia.mn